Америкийн 51 иргэнд Иран улс хориг тавьжээ
2022-01-09 15:10:40
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн 51 иргэнийг Иран улс хоригийн жагсаалтад оруулав, учир нь тэд Ираны цэргийн дээд зэргийн командлагч Касем Сулеймани зэрэг хүмүүсийг нууцаар хөнөөсөн “террорист үйл ажиллагаа”-нд үүрэг гүйцэтгэсэн гэж Ираны ГХЯ 8-нд мэдэгджээ.

Ираны ГХЯ-ны вебсайтын нийтэлсэн нэрсээс үзвэл, АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли, АНУ-ын экс ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан туслах асан Роберт О’Брайен нарын хүмүүсийг тус жагсаалтад оруулжээ. Өмнө нь, АНУ-ын экс ерөнхийлөгч Д.Трамп, төрийн нарийн бичгийн дарга асан Помпео зэрэг хүмүүст Иран улс адилхан шалтгааны дагуу хориг тавьжээ.

Ираны ГХЯ мэдэгдэлдээ: хориг тавигдсан эдгээр хүмүүс бол Касем Сулейманийг нууцаар хөнөөсөн энэ “террорист үйлдэл”-ийн шийдвэр тогтоох, зохион байгуулах, санхүүжүүлэх болон хэрэгжүүлэхэд оролцсон буюу өөр арга хэлбэрээр терроризмыг өмгөөлсөн гэж тэмдэглэжээ.