Технологийн 70 гаруй зүйлийн үр бүтэмжийг өвлийн олимпын үеэр ашиглана
2022-01-09 14:56:40
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимп нь олимпын үзэл санааг илэрхийлэх чухал индэр төдийгүй Бээжингийн олон улсын шинжлэх ухаан технологийн инновацийн төвийн бүтээн байгуулалтын үр бүтэмжийг харуулах чухал индэр нь болж байгаа юм. Сурвалжлагч Бээжин хотын “хоёр чуулган”-аас сурвалжлан мэдээлснээр, Бээжин хотынхон өвлийн олимпод зориулагдсан 200 гаруй төрөл зүйлийн технологийг урьд хожид туршин хэрэглэсэн бөгөөд тэмцээний хугацаанд технологийн 70 гаруй төрөл зүйлийн үр бүтэмжийг ашиглах юм байна.

Эдгээр 200 гаруй төрөл зүйлийн технологи нь мэдээллийн төсөл болон програм хангамжийн төсөл, олон нийтийн аюулгүй байдал, өндөр нарийвчлалттай видео, 5G болон шинэ эрчим хүчний салбарыг хамарч, ухаалаг, ногоон, аюулгүй, халдварын сэргийлэлт зэрэг нарийвчлагдсан 60 гаруй зүйлийн ажилд ашиглах болно.

Жүн Гуаньцүний хяналт удирдлагын комиссын хоёрдугаар зэргийн байцаагч Ван Жяньшинь хэлэхдээ: өдгөө 70 гаруй зүйлийн технологийг өвлийн олимпод зориулан хэрэглэхээр тогтоосны дотор 20 гаруй зүйлийн технологийн дэвшилтэд шинж чанар, хэрэглээний харуулагдсан байдал нь маш төлөөлөх чанартай юм. Жишээлэхэд, олон нийтийн орчны аэрозольд шинжилгээ хийх КОВИД-19 вирусийн хяналтын системийг судлан бүтээсэн бөгөөд энэ систем нь ордон талбайн агаар дахь вируст хяналт тавьж урьдчилсан сэрэмжлүүлэг өгөх, түргэн оношилгоо хийх боломжийг бүрдүүлсэн, илрүүлэх мэдрэмж нь уламжлалт шинжилгээний аргуудаас 3 дахин өндөр байдаг бөгөөд энэ технологийг Үндэсний тэшүүрийн ордон, Мөсөн шоо зэргийн орчинд туршиж, нотолгоо гаргасан юм гэжээ.