“Улаанхүү” ном Монгол улсад хэвлэгдэв
2022-01-10 10:43:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн “Улаанхүү” номын нээлтийн ёслол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болж Хятад Монголын албаны хүмүүс оролцлоо.  

Х.Баатархүү нь  Монгол, Хятадын улс төр, нийгмийн харилцааны түүхийг судлахийн зэрэгцээ “Хятадын төрийн удирдагч” цуврал бүтээлүүд туурвиж буйн нэг нь энэхүү “Улаанхүү” ном билээ. Өмнө нь “Жоу Эньлай” номыг гаргаж байсан тэрээр тун удахгүй “Дэн Сяопин”-ыг гаргахаар бэлэн болгоод байна.

БНХАУ-ын дэд дарга асан, Хятадын нам төрийн нэрт зүтгэлтэн Улаанхүүгийн тухай Монгол улсад хэвлэгдэж байгаа анхны иж бүрэн судалгаа бүхий тус номонд нэрт удирдагчийн хувийн болон улс төрийн амьдралыг тусгажээ. 1920-оод онд ЗХУ–д суралцан улмаар Хятадын коммунист хувьсгалтыг удирдан ялалтад хүргэхэд чухал нөлөөтэй оролцсон Улаанхүү нь БНХАУ байгуулагдсаны дараахан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчоор гурван удаа томилогдон ажиллахын зэрэгцээ ӨМӨЗО-ыг үндэслэн байгуулж 1947-1966 он хүртэл ӨМӨЗО-ийг удирдсан юм. Тэрээр 1983-1988 онд БНХАУ-ын дэд даргаар ажилласан Хятадын томоохон улс төрч билээ. Улаанхүү 1928 оноос хойш 10 удаа БНМАУ-д урт богино хугацаагаар айлчилж хоёр орны найрамдал нөхөрлөлд жинтэй хувь нэмэр оруулсан, монгол үндэстэний нэрт төлөөлөгч байв. Улаанхүү 1952 онд Монгол улсын төрийн тэргүүн, маршал Чойбалсанг хөдөөлүүлэх  ёслолд оролцож, гурван улсыг холбосон төмөр замын нээлт, МАХН-ын 12-14-р их хурлуудад ХКН-ын Төв хорооны төлөөлөгчдийн ахлагчаар оролцож байсан зэрэг маш олон түүхэн баримтуудыг судлаач Х.Баатархүү анх удаа Монгол улсын уншигчдын хүртээл болгожээ. Уг номонд 300 орчим түүхэн гэрэл зураг орсон бөгөөд ихэнх нь анх удаа хэвлэлд гарч шинжлэх ухааны эргэлтэд орж байгаа аж. Мөн Монгол улсад Хятад судлал тэр тусмаа Өвөрмонгол судлалын шинэ үеийг эхлүүлэх  эрчимжүүлэхэд чухал гарын авлага болж судлаачдын анхааралд өртөхүйц намтар судлалын дорвитой томоохон бүтээл болсныг албаны хүмүүс онцлон тэмдэглэж байлаа.

Б.Занданхүү