Казахстанд тууштай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв
2022-01-10 19:18:11
Share
Share this with Close
youtube WeChat

10-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Казахстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Треубердитэй утсаар ярьжээ. Мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн холбогдох асуултад  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, Казахстаны өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншийн хувьд улс орных  нь ирээдүйн хувь заяатай холбоотой чухал цаг мөчид Казахстан улс тогтвортой байдлаа хадгалж, хүчирхийллийг таслан зогсооход нь тууштай дэмжлэг үзүүлэхэд Хятад улс бэлэн байгаагаа Ван И  сайд утсаар ярихдаа мэдэгдсэн гэжээ.

Эх сурвалжийн дагуу, Казахстаны Гадаад харилцааны сайдтай утсаар ярихдаа Ван И "Казахстаны үндэсний эмгэнэлийн өдрийг тохиолдуулан хүчирхийлэл, терроризмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан хууль сахиулах ажилтнуудад Хятад улс хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд гэмгүй эгэл иргэд амь насаа алдсанд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Энэ цаг мөчид Хятадын засгийн газар, ард түмэн Казахстаны засгийн газар, ард түмэнтэй хамт байх бөгөөд ерөнхийлөгч Токаевын хүчтэй удирдлага дор Казахстан улс амар амгалан, тогтвортой байдлаа бүрэн сэргээж, хүнд цагийг давж, улам уян хатан, хүчтэй байх болно гэдэгт итгэж байна" гэжээ. \Ренчинсоо\