Хувьцаа дунджаар 98.9%-иар өсжээ
2022-01-10 15:27:28
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Бээжингийн хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Шюй Мин нэгэн чуулга уулзалт дээр хэлэхдээ, Бээжингийн хөрөнгийн бирж нээгдсэнээс хойш нийт үйл ажиллагаа тогтвортой байж, зах зээлийн үр нөлөө тасралтгүй явагдаж, томоохон өөрчлөлтүүд нааштай үр дүнд хүрч, экологид эерэг өөрчлөлт гарчээ. Хувьцааны үнэ дунджаар 98.9%-иар өссөн буюу бараг хоёр дахин өсөж, баялгийн нөлөө бий болгож чадсан байна гэжээ.

Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдын тоо ч мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Бээжингийн хөрөнгийн биржид одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдын тоо 4 сая 750 мянган хүнээс давсан нь байгуулагдсаныг зарлахаас өмнөх үеийнхээс 2.8 дахин их байна.

2021 оны арван нэгдүгээр сарын 15-нд Бээжингийн хөрөнгийн бирж албан ёсоор нээлтээ хийжээ.