Афганистаны ард түмний шархан дээр давс цацах ёсгүй
2022-01-10 19:56:31
Share
Share this with Close
youtube WeChat

Афганистаны хямралыг бий болгосон Америк ганц талаасаа хориг тавьж, Афганистаны эдийн засаг, ард түмний амьжиргааг улам доройтуулж, "шархан дээр нь давс цацаж" болохгүй гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 10-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэллээ. 

Өнгөрсөн 7-ны өдөр Афганистаны Талибаны түр засгийн газрын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Барадар, сүүлийн үед болсон цасан шуургатай онц цаг агаар нь Афганистаны ард түмний зовлонг улам бүр хүндрүүллээ. Дэлхий нийтээр ямар ч улс төрийн зорилгогүйгээр Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалж байна. Мөн “Афганистанд авч буй хориг арга хэмжээ нь маш хэрцгий юм, Америкийн хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг нь Афганистаныг илүү хүнд бэрх рүү түлхэж байна” гэжээ. Энэ тухайд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, өнөөгийн Афганистаны ард түмний хүндрэл бэрхшээлийг хараад Хятадын ард түмэн зүрх шимширч байна. Америк Афганистанаас цэргээ татсан хэдий ч 20 жилийн турш Америкийн арми  Афганистаныг эзэлж, маш хүнд ноцтой үр дагаврыг үлдээсэн бөгөөд нөхцөл байдал цаашид улам гаарч хүндрэх төлөвтэй байна гэжээ. \Ренчинсоо\