Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ
2022-01-10 19:23:32
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе Литва улс "Нэг Хятад нэг Тайвань" гэгчийг олон улсад хөөрөгдөж буйд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 10-нд "Литвагийн тал буруугаа залруулж, Хятадын эсрэг бусдын шатрын хөлөг болохгүй байхыг дахин сануулж байна. Мөн Тайваний асуудлаар учир сэдэх нь эцсийн эцэст буруу замаар будаа тээсэн явдал болно гэдгийг Америкийн талд хатуу чанга сануулж байна" гэжээ.

Эх сурвалжийн дагуу, Америкийн Худалдааны төлөөлөгч Кэтрин Тай саяхан Европын комиссын гүйцэтгэх дэд тэргүүн Домбровскистой утсаар ярихдаа "Европын холбоо болон Литва улс Хятад улсын "эдийн засгийн заналхийлэл"-ийг зохицуулахад Америк тууштай дэмжлэг үзүүлж ажиллана" гэжээ. 

Энэ тухайд Ван Вэньбинь хэлэхдээ, Заналхийлэл гэж ярихад Америкийн засгийн газар өөрөө 1994 онд Гайтийн цэргийн засгийн газрыг албадан унагасныг "албадлагын дипломат ажиллагааны парадигм" гэж нэрлэсэн. Тус орон 2003 онд 30.3 тэрбум ам.долларын цэргийн зардалдаа "албадлагын дипломат ажиллагаанд" гэх тодотгол хийсэн байдаг. Мөн Америкийн засгийн газар янз бүрийн аргаар Францын Алстом, Японы Тошиба зэрэг аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлсэн, TSMC, Самсунг зэрэг компаниудад шахалт үзүүлж, чипийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний мэдээллээ гаргаж өгөхийг шаардсан зэрэг нь тэр чигээрээ "шантаажны дипломат ажиллагаа" мөн. Тэгээд үндэсний бүрэн эрхээ хамгаалахын төлөө авч буй Хятад улсын арга хэмжээг "заналхийлэл" гэх нь тус орны дээрэнгүй, хоёр нүүрт мөн чанарыг нь бүрэн илчилж буй хэрэг юм гэжээ. 

Д.Хүчитбаатар