Африкт халдварын тохиолдлын тоо 10 саяыг давав
2022-01-10 14:27:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, ойрын өдрүүдэд Африкийн орнуудын өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж буй нь омикрон хувилбар хурдацтай тархаж буйтай холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Африкийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах төвийн 9-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Африкт халдварын нийт тохиолдлын тоо 10 сая 28 мянга 508, нас баралт 231 мянган 147-д хүрч, эмчлүүлж эдгэрсэн тохиолдлын тоо 8 сая 916 мянган 469-д хүрсэн байна.

Өмнөд Африкийн Анагаах ухааны нийгэмлэгийн дарга Анжелик Коетзи хэлэхдээ, омикрон хувилбар нь халдварын бусад хувилбартай харьцуулахад маш хурдацтай тархдаг учраас Африкт халдварын шинэ давлагаа үүсэж, эрс нэмэгдэж буй шалтгаан гэж үзэж байна. Омикрон хувилбарын улмаас үүссэн шинж тэмдэгүүд нь харьцангуй хөнгөн боловч маш хурдан тархдаг гэдгийг судалгаа харуулж байна гэжээ.

Өмнө Африк, Марокко, Тунис, Этиос, Ливи зэрэг орнууд нь халдварын тохиолдол хамгийн их Африкийн 5 улс юм. Өмнөд Африкт халдвараас оношлогдсон өвчтөний тоо хамгийн олон буюу 3 сая 513 мянган 813-д хүрсэн бол Марокко, Тунист халдварын тохиолдол тус тус 990 мянган 57, 738 мянган 442-д хүрчээ.

Н.Пүрэвжав