Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын үр дүнгийн хэрэгжилтийг түргэтгэх болно
2022-01-10 11:17:46
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 4-7-ны хооронд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Эритрей, Кени болон Комор зэрэг Африкийн гурван оронд айлчлав. Гадаад хэргийн сайдын Африкт хийсэн энэ оны анхны айлчлал нь Хятадын дипломат харилцааны 32 жилийн уламжлал төдийгүй ноднин болсон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р бага хурлын дараа Хятадын Гадаад хэргийн сайд дахин Африкт хийсэн хоёр дахь айлчлал юм. Хятадын засгийн газрын Африкийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Шюй Жинху хэлэхдээ, ирээдүйд Хятад Африкийн хамтын ажиллагаа үргэлжлэн нааштай ахиц гарна хэмээн найдаж байна гэжээ.

Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын үр дүнгийн хэрэгжилтийг түргэтгэх нь Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын гурван том зорилтын нэг юм. Тухайлбал, айлчлалын үеэр Кени улстай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурж, Кени улсад хэрэгжиж буй “Есөн төсөл” эртхэн ололт амжилтад хүрсэн байна. Шюй Жинху хэлэхдээ, Хятад Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсанаас хойших 20 жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагааны дагуу Африкт төмөр зам, хурдны зам, гүүр, боомтын бүтээн байгуулалт хийж, Африкийн дэд бүтцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан байна гэжээ.

Тэрээр хэлхэдээ: “Одоо хэрэв Африкт онгоцоор очвол, Хятадын туслан байгуулсан нисэх онгоцны буудлыг харж болох юм, мөн Хятадын компанийн барьсан авто замаар машинтай давхиж болно, хурал хийх юм уу үйл ажиллагаанд оролцохдоо Хятадын талаас туслан байгуулсан газраар үйлчлүүлж болно. Иймээс чуулга уулзалт байгуулагдсанаас хойшхи 20 гаруй жилийн хугацаанд Хятад улс Африкт олон тооны нисэх онгоцны буудал, боомт, төмөр зам, хурдны зам, цахилгаан эрчим хүчний байгууламж зэрэг төслүүдийг барьж, Африкийн нүүр царайг өөрчилж, Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дорвитой ахиулсан байна, энэ нь Хятад, Африкийн хамтын хөгжлийн хамгийн сайн гэрч болох юм. Хятад, Африкийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйн гэрч болж чадсандаа би маш их баяртай байна” гэжээ.

Харилцан ашигтайгаар хамтран ажиллаж, ажил хэрэгч мөртөө өндөр үр ашигтай байх нь Хятад, Африкийн харилцааны содон онцлог юм. Шюй Жинху хэлэхдээ, "Есөн төсөл"-өөр төлөөлүүлсэн Хятад, Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ арга хэмжээ нь Хятад, Африкийн нийгмийн бүхий л давхаргын санал санаачилгыг бүх талаар гүнзгий цуглуулсны үндсэн дээр Хятад Африкийн хамтын ажиллагааны шинэ байдалтай уялдуулж, “2035 он хүртэлх Хятад Африкийн алсын хараа”-ны дагуу боловсруулсан зорилтод үүрэг юм, тэр нь Африкийн дотоод өсөлтийн чадавхийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны өөрчлөлт, сайжруулалт, үр ашгийг ахиуж, Хятад Африк "Бүс ба зам"-ийн хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийг ахиулах зорилготой юм. Шюй Жинху хэлэхдээ:“Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 8 удаа хуралдсаны 3 нь дээд хэмжээний уулзалт байж, чуулган бүрээр төлөвлөгөө баталж, Хятад, Африкийн бодит хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээний багцыг боловсруулсан байна. Форумын санаачилгуудын хэрэгжилтийн түвшин ихэвчлэн 100% эсвэл бүр түүнээс ч давсан байна. 2018 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалтын дараах гурван жилийн мөчлөгт цар тахлын сөрөг нөлөөнд автсан ч гэсэн Хятад, Африк хоёр тал хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд шаргуу ажиллаж, "8 том арга хэмжээ"-ийг тууштай ахиулж, бүх арга хэмжээг үндсэндээ өндөр чанартайгаар хэрэгжүүлсэн байна” гэжээ.

Уламжлалт "Есөн төсөл"-ийн хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаанаас гадна бас дижитал инноваци, ногоон хөгжил, энх тайва аюулгүй байдал зэрэг салбаруудыг хамарсан байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Кенийн Гадаад хэргийн сайдтай хамтдаа тоон эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй болон Кенийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Шюй Жинху хэлэхдээ, 2018 оны Бээжингийн дээд хэмжээний уулзалтын дараах "8 том үйл ажиллагаа"-тай харьцуулахад, "есөн төсөл" нь өвлан залгамжилсан төдийгүй шинэчлэл инновацтай болсон байна. . Жишээлбэл, "Есөн төсөл" дэх дижитал инновацийн хамтын ажиллагаа нь Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ салбар болох юм. Тэрээр хэлэхдээ:“Цар тахлын нөхцөл байдалд Африкт дижитал эдийн засгийн салбар эрчимтэй хөгжиж, цахим худалдааны гүйлгээ хурдацтай өсөж, гар утасны төлбөрийн платформууд хурдацтай хөгжиж, зочид буудал, идээн ундаан зэрэг уламжлалт салбарууд ч мөн адил хурдацтай хөгжсөн байна. Африкийн орнууд ч урамшууллын бодлогыг тус тус боловсруулж, холбогдох салбаруудын хөгжлийг дэмжсэн байна. Хятадын дижитал технологийн хөгжил маш хурдацтай явагдаж, дижитал эдийн засагтай холбоотой техникийн чадавхи болон дэд бүтцийн хөгжлийн түвшин дэлхийн хэмжээнд тэргүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна. 2021 оны сүүлийн хагас жилд Хятад улсаас Африкийн бүтээгдэхүүний цахим худалдааг сурталчлах улиралын ажиллагаа зохион байгуулж, Африкийн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд богино хугацаанд зарагдаж дууссан байна, бараа бүтээгдэхүүний нийт эргэлт 50 сая юаниас давав. Африкийн ногоон бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн дунд маш их алдартай юм. Тиймээс Хятад, Африкийн дижитал инновацийн салбарын ирээдүйн хамтын ажиллагаа зогсолтгүй хөгжиж, саруул уудам ирээдүйтэй юм” гэжээ.