Иракийн шинэ сонгуулийн Үндэсний ассамблейн анхны хуралдаан болж байна
2022-01-10 10:49:26
Share
Share this with Close
youtube WeChat

Иракийн шинэ сонгуулийн Үндэсний ассамблей 9-ний үдээс хойш анхдугаар чуулганаа хийж, өмнөх дарга Мохаммед Хабуши дахин сонгогдов.

Ирак 2021 оны аравдугаар сард Үндэсний ассамблейн шинэ сонгууль явуулжээ. Арванхоёрдугаар сарын 27-нд Иракийн Холбооны дээд шүүх Үндэсний ассамблейн сонгуулийн эцсийн дүнг баталжээ. Иракийн үндсэн хуульд зааснаар парламентын дарга нь суннит шашинтан байх ёстой бөгөөд хоёр дэд дарга нь шийт болон курдуудаас сонгогддог. Парламент анхдугаар чуулганаас хойш 30 хоногийн дотор шинэ ерөнхийлөгчөө сонгох ёстой. Дараа нь шинэ ерөнхийлөгч парламент дахь хамгийн том намаас нэг хүнийг томилж, 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг сонгож, Засгийн газрын гишүүний нэрийг дэвшүүлнэ.