Хятад-Лаосын олон улсын ачаа галт тэргийг ажиллуулав
2022-01-10 17:17:24
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 10-ны 11:30 цагт 120 километр хурдлах Ланьцан-Мекон чиглэлийн ачааны галт тэргэнд амьд цэцэг, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн ачиж, Күньмин хотын Ван Жя-Ин баруун вокзалаас хөдөлж, дараа өдөр нь буюу 26 цагийн дараа Лаосын нийслэл Вьентьянд хүрэх юм байна.

Хятадын төмөр замын Күньмин хот дахь салбарын компанийн албаны хүн хэлэхдээ, эхний хугацаанд тус шугам нь долоо хоногт хоёр удаа галт тэрэг явуулж, яваандаа зах зээлийн байдлыг үндэслэн вагон нэмж ажиллуулан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, амьд цэцэг, электрон бараа, түргэн шуурхайн өргөн хэрэглээний барааг зөөвөрлөх төлөвлөгөөтэй байна гэжээ.

Одоогийн байдлаар Хятад, Лаосын төмөр замаар зөөвөрлөх бараа бүтээгдэхүүний төрөл ангилал тасралтгүй нэмэгдэж, эхний хугацаанд зөвхөн резин, бордоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөг байснаас одоо цахилгаан бараа, гэрэл цахилгаан, харилцаа холбоо, автомашин, нэхмэл эдлэл, хүнсний ногоо, амь цэцэг зэрэг бүтээгдэхүүн зөөвөрлөдөг болжээ. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болсноор Хятад-Лаосын төмөр замын ачаа тээврийн хэмжээ тогтвортой нэмэгдэж, Тайланд, Мьянмар, Лаос, Малайз зэрэг 10 гаруй улс орон, бүс нутагт бараагаа нийлүүлэх боломж бүрдэж байна.

Н.Пүрэвжав