Бээжингийн уламжлалт мөсний тоглоомууд
2022-01-10 17:24:21
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпийн соёлын бүтээгдэхүүнээс “Эртний Бээжингийн мөсний тоглоомууд” энгэрийн тэмдгийг хүмүүс ихэд сонирхон худалдан авч хадгалцгааж байна. Энэ цуврал бүтээгдэхүүнд нийт 15 зүйлийн энгэрийн тэмдэгтэй, гол нь Бээжингийн 15 зүйлийн мөсний тоглоом юм. Үүнд эртний хааны ордны мөсний тоглоомоос иргэдийн мөсний  спортыг хүртэл зураглаж, эртний Бээжингийн уламжлалт мөсний тоглоомын түүх соёлыг амьд бүтээн харууллаа.  

Түүхэн баримтад тэмдэглэснээр, Мин Чин гүрний үед Бээжинд мөсний тоглоом дэлгэрч байжээ. Хаан эрхмээс авахуулаад бор иргэн хүртэл өвөл цаг мөсөнд гулгаад хөгжилтэй  байлаа.

Чин гүрний үед мөсөн гулгуур Бээжин хотноо ихэд дэлгэрч байжээ. Мөсөн гулгуур нь чана мэт модоор хийсэн гулгалтын багаж, тэшүүрээр тэших юм уу эсвэл амьтнаар татуулж, хүнээр чирүүлдэг.

Гол нь ачаа тээврийн зориулалттай байдаг Юй Хэ гол өвөлдөө хүүхдүүдийн тоглоомын бааз болдог.

Эртний Бээжин хотод өвөлдөө Хү Чэн Хэ гол, Чан Хэ гол, Шы Ча Хай нуур, Юй Хэ гол зэргийн хөвөөнд мөсөн гулгууртай хүмүүс зочид татдаг. Олон нийтийн зам тээврийн багаж хэрэгсэл болж байсан юм даа. Мөсөн гулгуур хавтан дээр дэвсгэр дэвсээд зочноо суулгаж чирч гүйгээд зорьсон газарт нь хүргэдэг байжээ.

Хэү Хай нуур нь Шы Ча Хай нуурын нэгэн хэсэг. Өвөлдөө Бээжинчүүдийн заавал очиж гулгадаг мөсөн бааз болж байсан бол өдгөө аялал жуулчлалын цогцолбор бүрдүүлжээ.

Шы Ча Хай нь 336 мянган квадрат метр талбайтай. Эрт дээр үед Бээжинчүүд чулуун бөмбөг өшиглөдөг байснаа өвөл болбол мөсөн бөмбөлөг өшиглөн тоглодог. Хөлдүү Шы Ча Хай нуурт очсон хүмүүс мөсөн бөмбөлгөөр тоглодог.  

Эртний Бээжин хотын хүмүүс мөсөнд гулгах дуртай. Гол нуур нь өвөлдөө хөлдмөгц бүгд гулгалтын бааз болдог бөгөөд энэ зуршлаа одоод хүртэл уламжилсаар байгаа юм.

1925 онд Бээжингийн Бэй Хай цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгосноор өвөлдөө “Зурж будсан гулгалтын цуглаан” -ыг хөл хөгжөөнтэй зохиодог болжээ.