Герман халдварын эсрэг авч буй арга хэмжээгээ чангатгаж байна
2022-01-10 14:32:17
Share
Share this with Close
youtube WeChat

9-нд, Германы холбооны эрүүл мэндийн сайд Лаутербах хэлэхдээ, Герман улс халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чангатган, омикрон хувилбарын хурдацтай тархалтыг таслан зогсоох шаардлагатай байна гэжээ.

Германы холбооны засгийн газар болон мужийн захиргаа 8-нд хуралдсан халдварын урьдчилан сэргийлэх чуулга уулзалтын үеэр шинэ тогтоол гаргаж, хоол рестораны салбарт хязгаарлалт тавьсан байна. Эдгээр хязгаарлалт нь омикрон хувилбарын тархалтыг таслан зогсооход хангалтгүй бөгөөд тохиромжтой үед илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай байна гэжээ.

Нийт иргэдээрээ вакцинд хамрагдах асуудлын талаар тэрээр хэлэхдээ, Эрүүл мэндийн яам хууль тогтоох байгууллагад дарамт учруулж болохгүй. Эрүүл мэндийн яам мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр бэлдэж байна гэжээ. Германы канцлер Шольц хэлсэн үгэндээ, хууль тогтоох үйл явц хүндрэлтэй байгаа тул бүх ард иргэдийг заавал вакцинд хамруулах хууль тогтоох төлөвлөгөө 3-р сарын эхэн хүртэл хэрэгжихгүй байж магадгүй юм гэжээ.

Н.Пүрэвжав