Дэлхийн залуучуудын IV чуулга уулзалт Египетэд боллоо
2022-01-11 10:23:11
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Дэлхийн залуучуудын IV чуулга уулзалт 10-ны өдөр Египетийн Улаан тэнгисийн эрэг орчмын Шарм Эль-Шейх хотод нээгдэж, олон улс орон, бүс нутгийн олон зуун албаны хүмүүс, залуучуудын төлөөлөл оролцов.

Египетийн Ерөнхийлөгч Сиси нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн хүн төрөлхтний хөгжил эгзэгтэй үед тулж, яриа хэлэлцээ, харилцаа холбоо, олон ургалч үзэлтэй хөгжил, ялгаварлан гадуурхыг үгүйсгэх зарчим нэн чухал болж байна гэжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом видео илгээлтдээ уг чуулга уулзалт нь залуучуудад туршлага солилцох, илүү сайн ирээдүйг бий болгох сайхан боломж юм гэж мэдэгдэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш мөн видео бичлэгээр илтгэл тавьжээ.

Чуулга уулзалт 13-нд өндөрлөх бөгөөд нээлтийн ёслолд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Ливаны Ерөнхий сайд Микати, Иорданы угсаа залгамжлах хунтайж Хусейн нар оролцжээ.