Ямагт ялалт байгуулах итгэлтэй байсан
2018 оны Пён Чаны өвлийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн тэшүүрийн 500 метрийн шувтаргын тэмцээнд У Дажин хоёр удаа дэлхийн рекорд амжилтыг тогтоосон юм. У Данжин бол Хятадын зүүн хойд нутгийн Хар Мөрөн мужийн Жамс хотын хүн. 2018 оны Пён Чангийн өвлийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн тэшүүрийн 500 метрийн тэмцээнд хоёр төрлийн дэлхийн рекорд амжилт тогтоож, энэ төрөл дэх Хятадын тамирчдын өмнөөс анхны алтан медалийг авсан юм.
2018 оны Пён Чангийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн тэшүүрийн 500 метрийн тэмцээний шагнал авсан цагаас хойш царайлаг төрсөн У Дажин спортын тэнгэрт мандсан шинэ од яахын аргагүй болсон юм.
Жирийн нэг тамирчин байсан ч мөрөөдлөө хэзээ ч орхиогүй
2018 оны Фэн Хуан сайтын зохион байгуулсан моод эзэд шалгаруулах ёслолд
Олимпын аварга энэ залуу уг нь эмэгтэй тамирчдын туслах, тэшүүрийн хурдаараа эмэгтэй тамирчдыг ч хүрэхгүй байсан гэхэд хүмүүс итгэхгүй байх аа.
Тэрээр тухай жил улсын багт орсон үеэ эргэцүүлж хэлэхдээ, улсын багт анх очихдоо би эмэгтэй тамирчдын туслах байсан. Эрэгтэй тамирчны хувьд надад маш хэцүү байсан гэжээ.
Анх улсын багт орохдоо У Дажингийн тэмцээний чадвар эмэгтэй тамирчдад туслах хийх түвшинд байсан боловч тэрээр өөрийнхөө мөрөөдлийг хэзээ ч орхисонгүй. Хоёр жил гаруйн хугацаанд эмэгтэй тамирчдад туслах хийх явцдаа ур чадвараа дээшлүүлж, эрэгтэйчүүдийн багтай хамт бэлтгэл хийдэг болсон юм.
2021-2022 оны тэмцээний улирлын тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах Голландын тэмцээн
Завшаан боломж байнга бэлтгэлтэй хүнд олддог
2021-2022 оны тэмцээний улирлын Унгарын тэмцээнд
У Дажин эртхэн шилдэг тамирчин болох, тэмцээний эрх олж авахын тулд өдөр бүр бүх хүчээ шавхан, цуцалтгүй тэмцдэг байсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгээр Олимпын аварга болох мөрөөдөл тээж хүлээсээр байгаад У Дажин нэг л өдөр тэмцээнд оролцох эрх олж авсан юм.
2021 онд У Дажинд завшаан боломж иржээ. Тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах Шанхайн тэмцээнд тэрээр 500 метрийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн байна. 2013 онд Сочин хотод болсон тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 500 метрийн төрөлд тэрээр дэд байранд шалгарсан юм.
2014 онд Сочи хотод болсон өвлийн олимпын тэмцээний тэшүүрийн 500 метрийн тэмцээний шувтаргын тэмцээнд У Дажин мөнгөн медаль хүртсэн
2014 оны Сочигийн өвлийн олимп бол У Дажингийн оролцсон анхны өвлийн олимп юм. Тэрээр 21 нас хүрээгүй байхдаа 500 метрийн төрөлд мөнгөн медаль авч, Өвлийн олимпын шинэ од болж, алтан медаль авахад нэг л алхам дутаж байсан юм. Энэ амжилт нь түүнд алтан медаль авах хөдөлгөх хүч өгсөн юм.
Тэшүүрийн хамгийн богино зайн өрсөлдөөн ихтэй төрлийн аварга болсон нь
У Дажин тэшүүрийн 500 метрийн төрөлд хамгийн тогтвортой амжилт гаргадаг тамирчин болсон юм. 2014 онд тэрээр тэшүүрийн 500 метрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төрөлд аваргалжээ. 2015 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин аваргалсан юм. 2016-2017 онд мөн тэргүүлэх байраа хэвээр байлгасаар ирсэн бөгөөд гурван мөнгө нэг алтан медалийн амжилтаар эрэгтэйчүүдийн тэшүүрийн 500 метрийн төрөлд дэлхийд нэгээр бичигдэх боллоо. Энэ бол Хятадын тамирчин 13 жилийн дараа энэ байр сууриа дахин эзэлсэн явдал юм.
2018 оны Пён Чаны өвлийн олипмын наадмын эрэгтэйчүүдийн 500 метрийн хагас шигшээ тэмцээнд У Дажин А хэсгийн тэргүүн болсон юм.
2018 оны 2-р сарын 22-нд Пён Чангийн өвлийн олимпын тэшүүрийн тэмцээний хамгийн сүүлчийн өдрийн тэмцээн боллоо. Өвлийн олимп эхэлснээс 13 хоног өнгөрч байхад Хятадын багийн тамирчид нэг ч алтан медаль авч чадаагүй байсан нөхцөл байдалд У Дажин мөн өдөр болсон хагас шигшээ тэмцээнд дэлхийн рекорд амжилтыг эвдсэн юм.
Мөн орой болсон шувтаргын тэмцээнд тэрээр нэгдүгээр тойрогт тэшүүрийн замыг хааж өмнөө хүн гаргалгүй явсаар БНСУ-ын хоёр тамирчинд боломж өгөлгүй, эцэстээ 39.584 секундийн амжилтаар Хятадын баг тамирчдын өмнөөс 2018 оны Пён Чангийн өвлийн олимпын наадмын анхны бөгөөд цорын ганц алтан медалийг авсан юм.
Мөн жилдээ тэрээр дэлхийн аварга шалгаруулах Солт – Лейкийн тэмцээнд 39.505-ын амжилтаар өөрийнхөө Пён Чангийн олимпд бүтээсэн дэлхийн рекорд амжилтыг шинэчилж, нэг жилд дэлхийн рекорд амжилтыг гурав удаа эвдсэн байдаг.
2018-2019 оны олон улсын тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах Солт – Лейкийн тэмцээний эрэгтэйчүүдийн 500 метрийн тэмцээний хагас шигшээ тэмцээнд тэрээр 39.505 секундийн амжилтаар өөрийнхөө Пён Чангийн олимпд бүтээсэн дэлхийн рекорд амжилтыг шинэчилж, нэг жилд дэлхийн рекорд амжилтыг гурав удаа эвдсэн юм.
Бээжингийн өвлийн олимпын наадамд шилдэг амжилт гаргахыг хүсэн хүлээж байна
2017-2018 оны Дэлхийн шилдэг Хятад хүмүүсийг шалгаруулах ёслолд
У Данжин телевизийн уран сайхны кинонд тоглов
2021 онд тэрээр тэшүүрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Бээжингийн тэмцээний хагас шигшээ тэмцээнд урьдаар гүйн дүрэм зөрчин тэмцээнээс хасагдаж байсан. Японд болсон тэмцээнд хагас шигшээ тэмцээнд орж чадаагүй. Унгар улсад болсон тэмцээнд дөрөвдүгээр байранд орсон. Голландад болсон тэмцээнд л өөрийнхөө энэ тэмцээний улирлын анхны алтан медалиа авсан юм.
2018 онд У Дажин Бээжингийн спортын их сургуульд лекц хийсэн юм
Өдгөө У Дажин бэлтгэл сургуулилтаа эхлүүлж, урьдынхтайгаа адилхан залуу тамирчидтай итгэл үнэмшлээ хуваалцаж, мөрөөдлөө хэзээ ч орхиж болохгүй, харьж цуцаж болохгүй, эцсийн мөч болтол тэмцэж байж л аваргалдаг юм гэж хэлэх дуртай.