Агаарын тээврийн зах зээл өсөн нэмэгдэж байна
2022-01-11 14:53:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдээлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятад улсын иргэний агаарын тээврийн нийт тээврийн эргэлт болон зорчигч тээвэр, ачаа шуудангийн тээвэрлэлтийн хэмжээ тус бүр 85 тэрбум 700 сая тонн километр, давхардсан тоогоор 440 сая, мөн 7 сая 320 мянган тоннд хүрч, Өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 7.3%, 5.5%, 8.2%-р өсжээ.

Үүний зэрэгцээ 2021 оны бүтэн жилийн нислэгийн давтамж 88 хувьд хүрч, дөрвөн жил дараалан 80 хувиас давжээ.

Иргэний агаарын тээврийн холбогдох төлөвлөгөөний дагуу 2022 онд нийт тээврийн эргэлтийг 104 тэрбум тонн километр, зорчигч тээврийн хэмжээг давхацсан тоогоор 570 сая хүн, ачаа, шуудан тээвэрлэлтийн хэмжээг 7,8 сая тоннд хүргэж, цар тахал үүсэхээс өмнөх үеийнхээс 85 орчим хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна.