Тамирчид хаалттай орчинд тэмцээнд оролцоход нэгэнт зохицсон
2022-01-11 15:48:43
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах саяхан Германы хэвлэлд ярилцлага өгөх үед хэлэхдээ, тамирчид өвлийн олимпд оролцох эрх авахын төлөөх тэмцээнд оролцоод коронавирусийн халдварын байдалд уралдаан тэмцээнд хэрхэн оролцох талаар нэгэнт зохицсон гэжээ.

Германы “Welt am Sonntag” сонин 9-нд Томас Бахаас авсан ярилцлагыг нийтэлжээ. Бээжингийн өвлийн олимпын хамгаалалт сэргийлэлтийн талаар тэрээр хэлэхдээ, хаалттай орчинд орсны дараа уралдаан тэмцээний хугацаанд хаалттай бүсээс гарч болохгүй, ковид-19-ыг шалгах систем чухал үйлдэл үзүүлэх болно. Эерэг тохиолдол гарсан үед дахин шалгалт өгч нотлох хэрэгтэй. Үүний зэрэгцээ ойр хавьдалттай байсан тамирчид сэргийлж хамгаалсан нөхцөлд боловсрол тэмцээнээ үргэлжлүүлнэ. Оролцогч бүхэн олимпын гэр бүлд хариуцлага хүлээх хэрэгтэй гэжээ.

Томас Бах хэлэхдээ, өвлийн олимпын бойкотлно гэж хэлсэн тамирчин нэг ч байхгүй. Хэрэв тамирчид өвлийн олимпд оролцохгүй гэж шийдвэл хувь хүний сонголт болно. Үүнд би сэтгэл зовнихгүй байна. Би тамирчид бүх хүчээ сэлбэн олимпд бэлтгэж байхыг харсан. Тэд өвлийн олимпд орох эрх авах тэмцээнд халдварын байдалд хэрхэн уралдаан тэмцээнд оролцохыг мэдсэн. Хаалттай орчинд төрөл бүрийн хамгаалалт сэргийлэлтийн арга хэмжээг хэрхэн авахыг ч мэдсэн. Энэ нь хэдийгээр тав тухгүй боловч халдварын байдалд эдгээр арга хэмжээг заавал авах ёстой гэдгийг тэд ойлгосон гэжээ.