Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалав
2022-01-11 10:29:12
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 10-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалж, "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний "хөтөлбөр" болон төлөвлөгөөнд тусгагдсан томоохон төслүүлийг хэрэгжүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөтгөх чиглэл өгч, цаашид өвчтөнд үзүүлэх эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор эм эмнэлгийн өндөр өртөгтэй бүтээгдэхүүнийг төвлөрсөн болон бөөнөөр худалдан авах ажлыг хэвийн зохион байгуулалттай явуулах шийдвэр гаргав.

Хурлын үеэр, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн чиглэлийг баримтлан, холбогдох байгууллагууд "14-р таван жилийн төлөвлөгөө"-ийн "хөтөлбөр"-ийг мөрдөж, үндэсний хэмжээний тусгай төлөвлөгөө боловсруулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хийж, хэрэгжүүлэх боломжтой бодлого, төслүүдийг боловсронгуй болгохыг онцлов.

Өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагаа саад бэрхшээлийг даван туулах хугацаандаа байна. Тогтвортой өсөлтийг илүү чухал байранд тавьж, дотоодын эрэлтийг тэлэх стратегийг хэрэгжүүлж, эцсийн хэрэглээг зорилтот түвшинд тэлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх нь эдийн засгийн өсөлт буурах шинэ дарамтыг даван туулах, эхний улирал, эхний хагас жилийн эдийн засгийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг хурлаар онцлов.

Н.Пүрэвжав