Жинхэнэ найз ямар байдгийг харуулав
2022-01-11 10:57:23
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 4-7-ны өдөр, Хятадын Гадаад харилцааны сайд Зүүн Африкийн Эритрей, Кени, өмнөд Африкийн Коморт айлчилсан юм. Энэ бол сүүлийн 32 жилийн турш Хятадын Гадаад харилцааны сайд шинэ оны анхны айлчиллаа Африкаас эхлүүлдэг дипломат харилцааны зуршил болсон зүйл юм. Цар тахлын хүндхэн энэ үед ч Хятад улсын Гадаад харилцааны сайд энэ онд товлосон ёсоороо айлчлал хийж байгаа нь Хятад-Африкийн найрамдлын үндэс суурь бат бэх байгааг харуулж байна. 

Хятадын Гадаад харилцааны сайд Африкт хийсэн энэ удаагийн айлчлал нь Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын сайд намын түвшний VIII хурлын үр дүнгийн хэрэгжилтэд түлхэц өгч, Африкийн орнууд цар тахлыг даван туулж, эдийн засгаа эртхэн сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Өрнөдийн зарим орон "вакцины үндсэрхэг үзэл" гэгчийг хөөцөлдөж байхад Хятад улс Африкт чадлын хэрээрээ яаралтай тусламж үзүүлсээр байна. Гадаад харилцааны сайд айлчлалын үеэр Хятадын тал Кени улсад дахин 10 сая тун вакцин хангах бөгөөд энэ онд багтаан Коморын бүх нийтийн дархлаажуулалтын зорилтыг биелүүлэхэд дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна. Хятадын талын амлалт нь жаргал зовлонгоо хамтатгасан сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс ямар байдгийг харуулж байна. 

Өрнөдийн өдөөсөн Хятадын "өрийн урхи”-ны онол гэгчийг Эритрейн Ерөнхийлөгч Исаиас няцаасан байна. Тэрээр “Хятад улс хэзээ ч бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагүй, Африкийн хувьд дутагдаж болшгүй жинхэнэ хөгжлийн түнш, Хятад улс Африкийн энх тайван, хөгжлийн үйл явцад илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна” гэжээ. 

Хятад-Африкийн хамтын ажиллагааны үр бүтээмжүүд Африкийн ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байна. Хятад улс практик, үнэнч сэтгэлээрээ бидний асуудлыг шийдвэрлэж, харилцан хүндэтгэж, эрх тэгш харьцсаар ирсэн. Хятад улс хэзээ ч улс төрийн ямар нэгэн нөхцөл дагуулдаггүй, хэзээ ч бусдыг албаддаггүй. Энэ бол Хятад улсын Африктай хамтран ажиллах үндсэн зарчим юм. Иймд Хятад улс эрт дээр үеэс Африкт найрамдал нөхөрлөл, итгэл найдвар өгсөөр ирсэн, Хятад-Африкийн хамтын ажиллагааг гаднын ямар ч хүчин бусниулж чадахгүй юм. \Ренчинсоо\