Хятад, Польшийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ
2022-01-11 19:51:14
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нэгдүгээр сарын 10-нд БНПУ-ын ерөнхийлөгч Анджэй Дудатай утсаар ярьжээ.

Ши жиньпин: Эрхэм ноён та КОВИД-19-ийн халдвар авсан тухай сонслоо. Тахал өвчнийг эртхэн дарж давахыг хүсэж байна. Цар тахал дэгдсэнээс хойш манай хоёр орон харилцан дэмжиж, тахлын эсрэг хамтдаа тэмцэж, уламжлалт найрамдлаа бэхжүүлсэн юм. Би хоёр орны харилцааны хөгжилд маш их анхаарч ажилладаг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтдаа иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.