Хааны ордны цас мөсний тоглоомууд
2022-01-11 09:44:17
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын соёлын бүтээгдэхүүнээс “Бээжингийн цас мөсний цаг хугацаа” цуврал олимпын энгэрийн тэмдэг нь баялаг агуулгаараа цуглуулагчдын сонирхлыг татаж байна. Энэхүү 15 ширхэг олимпын энгэрийн тэмдэг нь эртний Бээжин хотын цас мөсний спортыг харуулсан бөгөөд тэр дуундаа эртний ордны цас дээрх тоглоом нь өвөрмөц түүх соёлыг харуулсан юм.

Олимпын энгэрийн тэмдэг  “Тай Е мөсөн дэх тоглоом”

Чин гүрний үед мөсөн спортод дуртай хаад, хатад өвөл цагт “Бин Ши” хэмээх тоглоомыг  тоглох дуртай байжээ. Энэ нь бараг мөсөн дээрх уран гулгалттай төсөөтэй. Чин гүрний үед хааны ордонд мэргэжлийн уран гулгалтын багтай байсан бөгөөд тоглох үедээ шохой чулууг ашиглан мөсөн дээр “дэлхий энх тайван” зэрэг зураг дүрсийг бүтээдэг.

Олимпын энгэрийн тэмдэг  “ахмад дайчин ур мэргэжлээ сорих”

20-р зууны 20-30-аад оны үед "мөсөн тоглоомын баг" цуцлагдсаны дараа ордны мөсөн тоглоомын тоглолтод оролцож байсан ахмадууд Бээжингийн Бэй Хай нууранд тоглогдог боллоо.

Олимпын энгэрийн тэмдэг “мөсөн орыг тойрон найрлах”

Бээжингийн баруун хойд хэсэгт байрлах Жи Шүй Тань нь усан тээврийн боомт байсан бөгөөд хааны ордны заанаа угаадаг газар байжээ. Юань гүрнээс эхлэн Сиам, Бирмийн зааныг тээврийн хэрэглэсээр эртний Бээжинд илгээж ордны хүндэт харуул болгон ашиглаж ирсэн бөгөөд зааныг энд авчран угаадаг. Мин гүрнээс мөсөн орыг тойрон найрлан сууж, өвлийн үзэмжийг хамтдаа сонирхдог боллоо.