Бээжингийн өвлийн олимп төгс амжилттай болохыг хүлээж байна
2022-01-11 10:54:12
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимп дөхөж байгаа энэ үед, дэлхийн олон орны мөс, цасны тамирчид уралдаан тэмцээнд бэлтгэж байна. Туркийн гүйлтийн цанын баг ч мөн адил Туркийн зүүн хойд хэсэгт орших Эрзурум цанын баазад ахлах дасгалжуулагч Фикрет Өрэнгийн удирдлага дор Өвлийн олимпийн сүүлчийн спринтийг хийж байна. Саяхан Фикрет Өрэн ярилцлага өгөхдөө: тамирчид Бээжинд сайн хэр бүтэмж гаргахыг хүсэж байна, мөн Бээжингийн өвлийн олимпийн наадамд амжилт хүсэж байна гэжээ.

Туркийн гүйлтийн цанын багийн ахлах дасгалжуулагч Фикрет Өрэн 1980-аад оноос гүйлтийн цанын спортоор хичээллэж, 1988 онд Канадын Калгари, 1992 онд Францын Альбертвиллийн өвлийн олимпод тамирчинаар оролцож, 2010 оны Ванкуверын өвлийн олимпод дасгалжуулагчаар оролцож байв. Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцох энэхүү аялал нь Фикрет Өрэнгийн хувьд дөрөв дэх удаагаа олимпийн аянд мордож байгаа явдал юм, багийнхан нь өөрсдийнхөө ур чадварыг нэн сайн харуулж, эх орноо төлөөлөн шилдэг амжилт гаргахыг тэрээр хүссэн байна.

Тэрээр хэлэхдээ: “Бидний цорын ганц зорилго бол эх орноо төлөөлөн шилдэг сайн амжилт гаргах явдал юм, бид шагналын индэр дээр гарч, улсын далбаагаа мандуулахын төлөө шаргуу бэлтгэл хийсээр ирсэн юм” гэжээ. 

Фикрет Өрэн хэлэхдээ: Гүйлтийн цана бол өвлийн маш хүнд спортын төрөл юм, сайн амжилт гаргахын тулд жилийн турш хээр гадаа системтэй бэлтгэл хийхийг шаарддаг. Тэд өвлийн олимпийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүтэн дөрвөн жилийн турш бэлтгэл хийж, Европын олон оронд очин бэлтгэл хийж, уралдаан тэмцээнүүдэд оролцсон байна гэжээ. Эцсийн спринт мөчид тэрээр багийн хамт бүх хүчээ дайчлан, зорилгодоо хүрэхийн тулд үргэлжлэн шаргуу ажиллаж байна.

Тэрээр хэлэхдээ: “Бид одоо бэлтгэлээ бааздаа эрчимтэй хийж байгаа, Бээжингийн өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд манай хоёр эмэгтэй тамирчин болон нэг эрэгтэй тамирчин оролцох болно. Бид өвлийн олимпийн наадмын төлөө дөрвөн жил бэлтгэсэн юм, дасгал бэлтгэлээ сайтар хийж, уралдаан тэмцээний үеэр эх орноо төлөөлөн, шилдэг сайн амжилт гаргахыг хүсэж байна” гэжээ.

Фикрет Өрэн хэлэдээ: Өвлийн спортоор олон жил хичээлж байсан ч гэсэн өмнө нь Хятадад очин тэмцээнд оролцож байгаагүй, тиймээс Бээжингийн өвлийн олимпийн наадмыг маш ихээр хүсэн хүлээж байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Бид Хятадад болох гайхалтай олимпийн наадмын гэрч болно гэдэгт итгэж байгаа. Олимпийн наадам бол дөрвөн жилд нэг удаа болдог спортын маш чухал арга хэмжээ учраас Хятадад зохиогдох өвлийн олимпийн наадам онцгой ач холбогдолтой юм” гэжээ.