Спортын сэдэвт урлагийн бүтээлийн үзэсгэлэн Бээжинд нээгдлээ
2022-01-11 10:33:36
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 7-нд Бээжинд Хятадын Үндэсний урлагийн музейн цуглуулсан спортын сэдэвт урлагийн бүтээлийн "Өвлийн олимп, мөрөөдлөө биелэх сайхан" гэсэн үзэсгэлэн нээгдэв. Энэхүү үзэсгэлэнг Хятадын төв радио телевиз, Хятадын үндэсний урлагийн музей хамтран зохион байгуулж байна.

Хятадын Төв радио телевизийн редакцийн хурлын гишүүн Шюэ Жижюнь хэлсэн үгэндээ: Спортын сэдэвт уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь Бээжингийн Өвлийн Олимпын наадамд бэлэглэсэн урлагийн бэлэг бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Музейн баялаг сан хөмрөгийг амьлууляа" гэсэн сургаал санааг хэрэгжүүлж буй амжилттай практик юм гэжээ.

Олон улсын Олимпын хорооны орлогч дарга, Хятадын Олимпын хорооны орлогч дарга Юй Зайчин хэлэхдээ, Хятадын төв радио телевиз, Хятадын үндэсний урлагийн музей хамтран ажиллаж, сайтар төлөвлөж, үзэсгэлэнгээр дамжуулан Хятадын спортын салбарын ололт амжилтыг иж бүрэн танилцууллаа гэжээ.