Туркийн талтай хамтаар чармайхад бэлэн гэв
2022-01-11 19:08:30
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 11-ний үдээс хойш болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр Туркийн гадаад харилцааны сайд удахгүй Хятад улсад айлчлах гэж буйд холбогдуулан  сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, айлчлалын үеэр хоёр орны гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийж, хоёр талт харилцаа болон хамтаар анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцоно. Туркийн талтай хамт хоёр орон төрийн тэргүүн нарын чухал тохиролцоог практик дээр хянуур хэрэгжүүлж, амин чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан ойлгон дэмжиж, хөгжлийн стратегиа улам сайн холбож, улмаар хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн гэжээ.