Хятад, Индонезийн удирдагчид утсаар ярьжээ
2022-01-11 19:52:26
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 11-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодотой утсаар ярьжээ.

Ши Жиньпин: Бүс нутаг, олон улсын үйл хэрэгт Индонезийн гүйцэтгэж буй үүрэг ролийг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд өнгөрсөн онд болсон Хятад-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн сэргэлтийг дэмжин, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын тулд Индонезийн талтай хамтдаа хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна. Энэ онд Хятад, Индонез БРИКС-ын болон Их 20-ын дарга орны үүргийг тус тус гүйцэтгэж байна. Индонезийн талтай хамтаар олон талт үзлийг баримталж, дэлхийн хөгжлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, шинээр хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулахын тулд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Жоко Видодо: Өнгөрсөн онд Индонез Хятадын хоёр талт худалдаа, хөрөнгө оруулалт хурдтай нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа вакцины үйлдвэрлэл, эм бэлдмэлийн судалгааны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, Индонезийн вакцины 80 хувийг Хятад улс хангасан юм. Индонез, Хятадын сайн сайхан харилцаа нь харилцан хүндэтгэж, хамтаар хожих хамтын ажиллагааны түншийн харилцаа юм. Хятад улстай эдийн засаг, худалдаа, тахал өвчинтэй тэмцэх зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, "бүс нутгийн ерөнхийлсөн эдийн засгийн коридор", "хоёр орны хос парк"-ийн бүтээн байгуулалтыг сайтар бүтээн байгуулахад Индонез бэлэн байна. Түүнчлэн "Хятадын аж ахуйн нэгжүүд Индонезод ирж хөрөнгө оруулан, дээд технологи, ногоон хөгжил зэрэг салбарт хамтарч ажиллахыг сайшааж байна. Энэ онд "Их 20"-ын дарга орны хувьд Индонез, Хятад улстай нягт хамтран ажиллах бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдлийг ахиулж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийн тулд хичээн ажиллах болно. Хятадын ард түмэн сар шинийн баяраа сайхан тэмдэглэхийг ерөөе! Бээжингийн өвлийн олимп, паралимпийн наадам амжилттай болохыг хүсэн ерөөж байна гэжээ. \Ренчинсоо\