Хариу хориг тавих бол зүй ёсны хэрэг гэв
2022-01-11 19:46:25
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 11-ний үдээс хойш болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, “нэгдүгээр сарын 10-нд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мэдэгдэл хийж, Америкийн Олон улсын шашны эрх чөлөөний асуудлаарх комиссын удирдлага болон гишүүдэд Хятад улс “ямар ч үндэслэлгүйгээр” хориг тавьсан хэмээн шүүмжилсэн байна. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа: 

“Шиньжянд “үндэс угсаагаар нь устгал явуулж байна”, “хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдэл” гэх зэрэг хэллэг бол Америкийн талын санаатай зохиосон хуурмаг яриа. Тэд үүгээр дамжуулан Хятад улсыг харлуулж, Хятад улсын хөгжлийг хазаарлахыг зэхэж байна. Энэ бүхэн нь хэзээд ч биелэгдэхгүй юм” гэжээ.