Томоохон асуудлуудад ахиц дэвшил гарсангүй
2022-01-11 15:49:42
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, 10-ны өдөр Швейцарын Женев хотноо Америк, Оросын стратегийн тогтвортой байдлын шинэ ээлжийн яриа хэлэлцээ болсон байна. ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Америкийн талыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман нар тус тус тэргүүлсэн байна. Хоёр тал томоохон асуудлуудад ахиц дэвшил гаргаж чадсангүй.

Рябков хэлэхдээ, Украин, Гүрж хоёр хэзээ ч НАТО-гийн гишүүн болохгүй гэсэн оновчтой бөгөөд хууль зүйн ач холбогдолтой баталгаа Орост шаардлагатай, Энэ бол ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын гол асуудал бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхдээ хойшлуулахыг тэвчиж чадахгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ, Өнөөгийн шатанд АНУ хамгийн их хариуцлагатай хандахыг Орос улс уриалж байгаа бөгөөд яриа хэлэлцээг мухардалд оруулахгүй, харин Оросын санал руу чиглүүлэхийг НАТО-д уриалж байна гэжээ.

Рябков яриа хэлэлцээний үеэр Орос улс Украинд халдан довтлох гээгүй, тэгэх ч боломжгүй гэдгийг онцолсон байна.

ОХУ, АНУ-ын яриа хэлэлцээ ач холбогдолгүй биш, ОХУ, АНУ-тай НАТО-гийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээр тохиролцох үндэс суурь байна гэж Рябков үзсэн байна.

Шерман 10-ны өдөр Женевт болсон телефон хурлын үеэр яриа хэлэлцээний талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх үеэр хэлэхдээ, Яриа хэлэлцээний үеэр АНУ ОХУ-аас гаргасан аюулгүй байдлын иж бүрэн санал, тухайлбал, Украиныг гишүүнээр элсүүлэхгүй байхыг НАТО-гоос шаардсан, Украинтай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа зогсоох зэрэг саналуудаас "эрс татгалзав", энэхүү санал нь НАТО-гийн “нээлттэй хаалга” бодлоготой зөрчилдөж байна. Европын аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах үйл явцад Украин болон НАТО оролцох ёстой гэж АНУ үзэж байна гэжээ.