Энэтхэгт өдөрт халдварын 180 мянган тохиолдол бүртгэгдэв
2022-01-11 16:38:55
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1-р сарын 10-нд Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, өнгөрсөн 24 цагийн байдлаар Совид-19 халдварын тохиолдол 179 мянга 723-д хүрч, нийт халдварын тохиолдол 35 сая 700 мянгад хүрэв. Халдварын улмаас нас барсан хүний тоо 146-д хүрч, нийт нас баралт 483 мянга 936-д хүрсэн байна.

Тоо бүртгэлээс үзвэл, Энэтхэгийн дотоодод ганц өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 2021 оны эцэст 10 мянга хүрэхгүй байснаа шинэ оны босгон дээр 20 мянга, сүүлдээ буюу 10-нд  эрс нэмэгдэж 180 мянган тохиолдолд хүрэв. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели болон Мумбай хотод Халдвар хамгийн хүнд байна.

Эхэтхэгийн үндэсний дархлаажуулалтын техникийн зөвлөх бүлгийн вакцины төслийн ахлагч, доктор Арора 5-ны өдөр хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт халдвараар оношлогдсон өвчтөний тоо эрс нэмэгдэж, халдварын гурав дахь давлагаа эхэлж байна гэжээ. Халдварын омикрон хувилбарын тархалтад онцгой анхаарал хандуулах ёстой, учир нь Энэтхэг даяар омикрон халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна хэмээн тэрээр анхааруулжээ.

Н.Пүрэвжав