Ван И Сергей Лавровтой утсаар хэлэлцээ хийлээ
2022-01-11 10:29:25
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, 1-р сарын 10-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярив.

Ван И хэлэхдээ, өнгөрөгч 2021 он бол Хятад, Оросын харилцааны хувьд шаргуу хөдөлмөр, гэрэлт цэгүүдийн жил болсон байна. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин хоёр ойр дотно харилцаагаа хадгалж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тогтоож, олон улсын томоохон зорилтуудын чиглэлийг удирдаж, шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны шинэ замыг хамтдаа эхлүүлэв. Шинэ онд Хятад улс Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааг гуйвшгүй гүнзгийрүүлж, хоёр талын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.

Ван И хэлэхдээ, ерөнхийлөгч Путин Хятадад айлчилж, Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох гэж байгаа нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр орны төрийн тэргүүн нарын анхны офлайн уулзалт төдийгүй шинэ оны эхэнд болох олон улсын харилцааны томоохон үйл явдал юм. Хятадын тал Оросын талтай харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны төрийн тэргүүн нарын "Өвлийн олимпын уулзалт" болон "Шинэ жилийн уулзалт"-ыг хамтаар бүрэн дүүрэн амжилт, үр дүнд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Лавров Хятадын талтай бүрэн санал нийлж, Хятадын талтай нягт харилцаж, хамтдаа бэлтгэл ажил хийнэ гэдгээ илэрхийлээд, ерөнхийлөгч Путины Хятадад хийх айлчлал, Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэж байна гэжээ.