Европ Омикрон омогийн сорилтод тулгарч байна
2022-01-12 10:52:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, ДЭМБ-ын Европын бүсийн хэрэг эрхлэх газрын дарга Клуге 11-ний өдөр Данийн нийслэл Копенгагенд хэлэхдээ: Мутацид орсон шинэ коронавирусын омикрон омог нь Европын бүс нутгийг баруунаас зүүн тийш нөмөрч байгаа бөгөөд тус бүс нутгийн олон орны анагаах ухаан, эрүүл мэндийн систем сорилтод тулгарч байна.

Клуге мөн өдөр онлайн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ДЭМБ-ын Европын бүсийн 53 орноос 50 оронд омикрон омгийн халдварын тохиолдол бүртгэгдэж, 26 улс долоо хоног бүр коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдэж байгаа нь нийт хүн амын 1%-иас давж байна. Халдварын урьд өмнө байгаагүй хурд, цар хүрээний улмаас Ковид-19-ийн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд олон орны эрүүл мэндийн систем, үйлчилгээ асар их дарамтад байна.

Зарим судалгаагаар ойрын 6-8 долоо хоногт Европын бүс нутгийн хүн амын 50 гаруй хувь нь омикрон омгийн халдвартай болно гэж таамаглаж байна. Клуге Омикрон омог нь вакцинжуулалтын түвшин багатай орнуудад илүү ноцтой аюул учруулах болно гэдгийг анхааруулж, улс орнууд өөрсдийн нөхцөл байдлын дагуу бодит арга хэмжээ авахыг уриалав.