Бээжингийн өвлийн олимп нь соёлын солилцоог нэмэгдүүлэн эв нэгдлийн хүчийг төвлөрүүлнэ
2022-01-12 20:37:09
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах газрын дэргэдэх Хятадын олон улсын харилцааны нийгэмлэгээс саяхан Соёл иргэншлийн солилцооны  2-р удаагийн яриа уулзалтыг зохион байгуулав. Гадаад дотоодын олон салбарын 260 шахам хүн онлайн, оффлайн хэлбэрээр яриа уулзалтад оролцлоо. Тун удахгүй нээгдэх Бээжингийн өвлийн олимп нь яриа уулзалтад оролцогч зүтгэлтэн нарын анхаарал хандуулсан гол сэдэв болж, олноороо Бээжингийн өвлийн олимп амжилттай зохиогдоно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Бээжингийн өвлийн олимп нь соёл иргэншлийн солилцоог нэмэгдүүлэн, эв нэгдлийн хүчийг хуримтлуулах болно гэсэн байна.

Спорт бол соёл иргэншлийн солилцооны чухал хэлбэр бөгөөд ойлголцол, найрсаг эв нэгдэл, шударга өрсөлдөөний олимпын үзэл санаа нь дэлхийн энх тайван хөгжилд илэрхий хувь нэмэр оруулсан байдаг. 2021 оны 7-р сард ОУОХ шийдвэр гаргаж, олимпын “хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” гэсэн урианд “хамтдаа” гэдэг агуулгыг нэмсэн билээ.

Соёл иргэншлийн солилцооны 2-р удаагийн яриа уулзалтын нээлтийн ёслол дээр Бээжингийн Сагсан бөмбөгийн хувьцаат клубын эрэгтэйн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Стефон Марбури видео бичлэгээр хийсэн итгэлдээ: Бээжингийн өвлийн олимп нь “ирээдүй зүг хамтдаа” гэдэг үгээр уриагаа болгосон нь олимпын шинэ уриатай бүрэн төгөлдөр нийцсэн байна, энэ нь олимпын хөдөлгөөний гол чухал үнэт зүйл, хэтийн зорилт эрмэлзэлд нийцсэн байна.

Өөрөө ч соёл иргэншлийн солилцооны үр өгөөжийг хүртэгч мөн хэмээн Стефон Марбури хэлсэн юм.

 “Би Хятад улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил боллоо. Би багийнхаа нөхөд, ажил нэгтнүүдтэйгээ нягт хамтран ажиллаж, анд нөхөд, хөгжөөн дэмжигчидийн хамтаар сайн сайхан он жилүүдийг өнгөрөөсөн юм. Хятад улсын жирийн хүмүүстэй хамт байж, Хятад, Америкийн соёлын солилцооны үр бүтэмжээс хуваалцаж явсандаа би маш баяртай байдаг. Сүүлийн арван жилд маш олон дотнын андууд маань намайг “Ма эрхэм” хэмээдэг болсон юм. Эв нэгдэл бол нэгэн баг хамт олны урагшаа дэвших, амжилтад хүрэхийн суурь гэдгийг би мэдэрсэн, үүний зэрэгцээ хувь хүний амжилт аз жаргалыг бүтээх, өөрийгөө ухамсарлахын үндэс суурь гэж боддог юм.”

Яриа уулзалтад оролцсон Египетээс Хятад улсад суугаа элчин сайд Мохамед Элбадри сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Хятад улс КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажлуудыг сайтар гүйцэтгэж, асар их хичээл зүтгэл гаргалаа, Хятад улс нэгэн удаагийн гайхамшигтай өвлийн олимпыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

“Бид олимпыг зохион байгуулахын анхны зорилтыг мартаж болохгүй, тухайлбал хүн хүний хоорондын, улс орон хоорондын харилцаа солилцоог улам нэмэгдүүлэх, улс орнуудын тамирчдад нэгэн чухал индрийг хангаж, олимпын хамаатай спортын үйл ажиллагаанд оролцохоор дамжин хүмүүс хоорондоо илүү эв нэгдлийг байгуулах явдал юм. Олимп нь өөр өөр улс орон, өөр өөр үндэстний хүмүүс хамтдаа эв нэгтэйгээр ирээдүйг угтахад түлхэц болохыг бид хүсэн эрмэлзэж байна.”

Германы Фридрик-Эбертийн сангийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Александр Каллвейт хэлэхдээ: Хоёр жилийн өмнө тэрбээр урилгаар Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил байдалтай танилцаж байлаа. Бээжингийн өвлийн олимпын үзэл ойлголт, эмх дараатай бэлтгэл бүтээн байгуулалтууд гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Бээжингийн өвлийн олимп лавтай бүрэн дүүрэн амжилтад хүрч, соёл иргэншлийн солилцоог нэмэгдүүлэх талаар эерэг үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

“Улс орнуудын тамирчид мэдээж өрсөлдөөн тэмцээнд оролцохын тулд олимпод ирдэг, гэтэл олимпын үзэл санаа тэмцээн тоглолтын цар хүрээнээс хол халин гарсан байдаг. Тамирчид өвлийн олимпын тэмцээний талбарт хоорондын харилцаа солилцоогоо нэмэгдүүлж болох юм. Улсдаа буцсаныхаа дараа тэд спортын ур чадвараа нэмэгдүүлсэн төдийгүй бусад улс орнуудын соёлын ойлголтоо ч нэмэгдүүлсэн байдаг. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалд зохиогдож буй боловч энэ зорилт биелэгдэхийг би хүсэж байна.”

Хятадын Уран гулгалтын нийгэмлэгийн дарга, уран гулгалтын олимпын аварга Шэнь Шюэ хэлэхдээ: мөс цасны спортын хөдөлгөөн сүүлийн жилүүдэд улам өргөжиж, Хятад улсын дурдсан “300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дэмжинэ” гэсэн зорилт урьдчилан биелэгдсэнийг тэрбээр бодитоор мэдэрлээ гэсэн юм.

“Хятад улс 2022 оны өвлийн олимпын зохион байгуулах эрхийг авахаас өмнө Хятад улсын цас мөсний спортын төрлийн 1/3 хувь нь хараахан өрнөж эхлээгүй байсан, талбай заал, мэргэжлийн тамирчид, дасгалжуулагчид байгаагүй. Гэтэл өнөөдөр гэхэд Хятад улс тэмцээний бүх төрөлд үндэсний багийг байгуулсан юм. Хэдэн жилийн хүчин чармайлт, нийгэм нийт, олон салбарынхны дэмжлэг байснаар, олон бүгдээрээ Хятад улсын цас мөсний спортыг улам илүү танин мэдэж, дэмжсэн юм. Түүнчлэн олон залуучууд, өсвөр насны хүүхдүүд ч цас мөсний спортод оролцсон байна. Ийм ч учраас Хятад улсын “300 сая хүн ардын цас мөсний спортын оролцоог дэмжих зорилт” нэгэнтээ урьдчилан биеллээ олсон юм.”





\Уртнасан.\