Инфляцтай тэмцэхийн тулд хүүгээ нэмж магадгүй
2022-01-12 15:49:04
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Америкийн Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл 11-ний өдөр хэлэхдээ, АНУ-д үргэлжилсэн өндөр инфляцийг зохицуулахын тулд Холбооны Нөөц бодлогын хүүгээ олон удаа нэмэгдүүлж, балансаа нэн түргэн хумих магадгүй гэжээ.

Пауэлл мөн өдөр АНУ-ын Сенатын банкны хорооноос хийсэн нэр дэвшүүлэх сонсгол дээр хэлэхдээ, Хэрэв АНУ-ын өндөр инфляци төсөөлж байснаас удаан үргэлжилбэл, мөн ХНС тодорхой хугацааны дараа хүүгээ олон удаа нэмэгдүүлэх шаардлагатай бол "бид үүнийг хийх болно" гэжээ.

Одоогийн байдлаар ХНС-ын балансын хэмжээ 8.7 их наяд гаруй ам.доллар байгааг тоо баримт харуулж байна.