Бээжингийн өвлийн олимпыг танилцуулав
2022-01-12 10:45:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 10-ны өдөр Хятадын Төв радио телевизийн Хойд Америкийн төв байр АНУ-ын Вашингтон хотын Нийслэл цэнгэлдэх хүрээлэнд "Өвлийн Олимпд тавтай морил, Ирээдүйд хамтдаа хөдөлцгөөе" хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж, Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг онлайн болон оффлайн аргаар Хойд Америкийн үзэгчдэд танилцуулав.

Дэлхийн хамгийн анхны 350 км/цаг хурдтай өндөр хурдны галт тэрэгний хэт өндөр нарийвчлалтай шууд нэвтрүүлгийн өрөөнд, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, Хятадын Төв радио, телевизийн захирал, ерөнхий редактор Шэнь Хайшюн хэлэхдээ, Долоо хоногийн өмнө Ши Жиньпин дарга Бээжингийн Өвлийн Олимпын наадмын орд газруудтай танилцаж, Өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд эцсийн бэлтгэлээ тууштай хийхийг биднээс хүссэн. Хятадын Төв радио телевиз Бээжингийн өвлийн олимпын наадмын талбайд хүрэх өндөр хурдны галт тэргэнд дэлхийн анхны 5G хэт өндөр нарийвчлалтай шууд нэвтрүүлгийн тэргийг бүтээн байгуулжээ. Бээжингийн Өвлийн Олимпын наадмын үеэр Төв радио телевиз нь дэлхийн өнцөг булан бүрийн хамтран ажиллагчтайгаа хамт энэхүү хэт өндөр нягтралтай шууд нэвтрүүлгийн студийг ашиглан Олимпын гайхамшигт, ер бусын, гайхалтай үйл явдлыг дэлхий нийтэд толилуулах болно гэжээ.

Хятадаас АНУ-д суугаа элчин сайд Цин Ган хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп сар хүрэхгүй хугацааны дараа эхэлнэ гэжээ.