Олон орны тамирчид Бээжингийн өвлийн олимпд сайн амжилт гаргахыг эрмэлзэж байна
2022-01-12 17:07:46
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Бээжингийн өвлийн олимп нээгдэхэд улам дөхөж, дэлхийн олон газрын тамирчид бүгд Бээжингийн өвлийн олимпд оролцох сүүлчийн шатны бэлтгэлээ ид базааж байна. Тэд энэ удаад Хятад улсад болох өвлийн олимпд ямар эрмэлзэл хүлээлттэй байгаа бол?

2014 оны Сочигийн өвлийн олимпын сноубордын эрэгтэйн саадтай налуугаар уруудах ур чадварын тэмцээнд Марк Лее МкМорисс хүрэл медаль хүртсэн юм.

Экстрим спортын олон улсын тэмцээнээс удаа дараа алтан медаль тосож байсан боловч Канадын сноубоардын тамирчин  Марк Лее МкМоррисын хувьд өвлийн олимпоос алтан медаль хүртэж үзээгүй, Сочигийн болон Пёнчаны өвлийн олимпд тэрбээр саадтай налуугаар уруудах ур чадварын бага төрөлд зөвхөн хүрэл медаль хүртсэн юм. Марк Лее МкМоррис хэлэхдээ: “Энэ удаагийн Бээжингийн өвлийн олимпд оролцохоор дажгүй бэлтгэлийг хийсэн, өмнө нь дандаа хүрэл медаль авч байсан тавилангаа энэ удаад өөрчлөхийг хүсэж байна. Би бусад тэмцээнүүдээс маш олон мөнгөн медаль, алтан медаль авсан, миний ур техник гайгүй сайн гэдгээ би  сайн мэдэж байгаа, иймээс алтан медаль авах эрмэлзлийг тавьж байна” гэлээ.

Пёнчаны өвлийн олимпын аварга Анна Гассер

Пёнчаны өвлийн олимпын аварга Анна Гассер

Мөн алтан медаль авах эрмэлзлийг тавьж буй бас нэгэн тамирчин бол даруй Австрийн эмэгтэйн сноубордын алдарт тамирчин Анна Гассер юм. Тус тамирчин тэмцээний үер агаарт бүтэн гурав хагас хойш тонгорох хэцүү үзүүлбэрийг эзэмшсэн байдаг. Анна Гессар хэлэхдээ: “Би удаа бүрийн тэмцээнд оролцохдоо маш догдолдог, өдгөө бэлтгэл маань маш сайн хангагдсан, энэ жил тэмцээнүүддээ сайн амжилт үзүүлж, ялангуяа Бээжингийн өвлийн олимпд супер амжилт гаргахыг хүсэж байна” гэжээ.

Үүнээс гадна, Америк, Норвеги, Израилийн төлөөлөгчдийн багийн тамирчид болон дасгалжуулагч нар ч Бээжинд очиж өвлийн олимпд оролцохоор хүсэн хүлээж байгаа, түүнчлэн Хятад улс өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тухайн орон нутгийн цагаар 2022 оны 01-р сарын 09-нд, АНУ-ын Бобслейн баг 2021-2022 оны Бобслейн ДАШТ-ний Германы Винтербергт болсон тэмцээнд оролцжээ.

АНУ-ын Бобслейн багийн гишүүн Хантер Черч хэлэхдээ: “Бээжинд очиж өвлийн олимпд оролцох завшаан тохиосон явдлыг би дэлхий нийтийн эв нэгдлийн илэрхийлэл юм гэж үзэж байна. Бээжингийн өвлийн олимпын гоё үзэсгэлэнтэй талбай заал, өвлийн олимпын гайхамшиг сайхныг мэдрэхийг би хүсэн хүлээж байна. Би багийнхаа тамирчдын хамтаар тэмцээний талбарт өрсөлдөгчидтэйгөө ур чадвар сорих болно” гэсэн юм.

2018 оны Пёнчаны өвлийн олимпод оролцсон Норвегийн Кёрлингийн тамирчин Кристин Скаслиен

Норвегийн Кёрлингийн холимог багийн гишүүн Кристин Скаслиен хэлэхдээ: “Би Бээжингийн кёрлингийн тэмцээний талбайг зургаас харлаа, маш гоё санагдаж байна. Бээжинд очиж өвлийн олимпын тэмцээнд оролцохыг бид тэсэн ядан хүлээж байна” гэв.

Израилийн Үндэсний Олимпын Хорооны дарга Иаел Арад

Израилийн Үндэсний Олимпын Хорооны дарга Иаел Арад хэлэхдээ: “Манай тамирчид Бээжинд очиж, тэмцээндээ оролцон, мөрөөдөл тэмүүллээ биелүүлэх нь хамгийн чухал юм. Учир нь тэд энэ удаагийн өвлийн олимп хүрч ирэхийг маш удаан хүлээсэн. Өвлийн олимп товлосон хугацаандаа зохион байгуулагдах болсонд тун баяртай байна. Зохион байгуулагч Хятад улс өвлийн олимпыг маш сайн зохион байгуулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.




\Уртнасан.\