Хятад улс өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байна
2022-01-12 10:49:19
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Ираны Олимпын хорооны дарга Реза Салехи Амири 11-ний өдөр хэлэхдээ, эмх цэгцтэй зохион байгуулалт, хатуу сахилга бат, үр дүнтэй удирдлага нь Хятад улсын спортын арга хэмжээ зохион байгуулах онцлог байсаар ирсэн бөгөөд Хятад улс өвлийн олимпыг амжилттай зохион байгуулна гэдэгт Ираны спортын нийгэмлэг итгэж байна гэжээ.

Салехи Амири мөн өдөр Хятадаас Иранд суугаа элчин сайд Чан Хуатай уулзсаныхаа дараа Синьхуа агентлаг болон бусад хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, Иран Бээжингийн өвлийн олимпд оролцох гурван эрхээ аваад байгаа бөгөөд тэрээр өөрөө болон Ираны Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Хамид Сажади нар Бээжингийн өвлийн олимпд оролцохоор төлөвлөж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, спорт нь улс төрөөс ангид байх ёстой, улс төрд нөлөөлөгдөх ёсгүй гэдгийг Ираны спортын нийгэмлэгүүд Бээжингийн өвлийн олимпод оролцох замаар гадаад ертөнцөд дуулгахыг хүсэж байна гэжээ.