БНХАУ, ПБАОХАЗ-тэй хамтарсан мэдэгдэл нийтлэв
2022-01-12 17:15:25
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 11-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Жянсү мужийн Үши хотноо Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Найеф Фелла Мубарак Аль-Хажрафтай уулзалт хийж, хоёр тал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Уулзалтаар "БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам болон Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газрын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурав.

Хоёр тал БНХАУ болон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн харилцааны хөгжилд сэтгэл хангалуун байгаа бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын язгуур, урт хугацааны ашиг сонирхолд нийцэж, цаашид хоёр талын харилцааны чанарыг ахиулах, харилцан дэмжлэг үзүүлэх, нийтлэг ашиг сонирхлыг илүү сайн хамгаалах болно хэмээн санал нэгтэй үзжээ.

Н.Пүрэвжав