Хятад-Франц стратегийн түвшний 22 дахь яриа уулзалт хийнэ
2022-01-12 20:30:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-гийн урилгаар, Францын ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Эммануэль Бонн 1-р сарын 13-нд Хятадад айлчилж, Хятад- Францын стратегийн түвшний 22 дахь яриа уулзалт хийнэ гэж байгаа тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд мэдэгджээ.

Ван Вэньбинь айлчлалын тухайд танилцуулахдаа, Боннгийн Хятадад хийх айлчлалаар Хятадын удирдагчид түүнтэй видео уулзалт хийж, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И түүнтэй Хятад-Францын стратегийн түвшний 22 дахь яриа уулзалтыг хамтаар даргалж, Хятад, Францын улс төрийн харилцан итгэлцэл, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Франц улс нь Европын холбооны дарга орноор ажиллах хугацаанд Хятад-Европын харилцааг хөгжүүлэх, олон талт үзлийг хамтдаа хамгаалах зэрэг сэдвээр стратегийн түвшинд зөвшилцөж, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно гэжээ. \Ренчинсоо\