Дэлхийн өнцөг булан бүрд байгаа нууц шоронгуудаа нэн даруй хаах хэрэгтэй
2022-01-12 20:15:48
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 11-нд Гуантанамогийн шоронг байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн холбогдох асуултад хариулахдаа, Гуантанамогийн шорон бол олон улсын хүний эрхийн түүхэн дэх хар толбо, Америк Гуантанамо болон дэлхийн өнцөг буланд түгсэн бүх нууц шоронгуудаа нэн даруй хаах хэрэгтэй гэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилсон шинжээчдийн баг 10-ны өдөр мэдэгдэл нийтэлж, “Америк хүний эрхийг зөрчсөн Гуантанамо шоронг үргэлжлэн ашиглаж байгааг буруушааж, "Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр эрүүгийн шүүлтийг дур зоргоороо хэрэглэж байгаа Америк хүний эрхийг ноцтой зөрчиж байна" гэжээ.  Үүнд холбогдуулж Ван Вэньбинь хэлэхдээ, хэрэв дэлхий дээр лалын шашинтнуудыг саатуулах лагерь байдаг бол тэр нь даруй Гуантанамогийн шорон юм. Эхний ээлжийн хоригдлууд ирснээс хойших 20 жилийн хугацаанд  хоригдлуудын хүчирхийллийн дуулиан сонин хэвлэлээр удаа дараа гарч, олон улсын хамтын нийгэмлэгийн дургүйцлийг хүргэж, Америкийн тал тус шоронг хаахаа удаа дараа амласан. Гэвч 20 жилийн дараах өнөөдөр Гуантанамод мөн л 39 хүн хоригдож байгаагийн цөөхөн хэд нь л яллагдагчаар татагдаж, ял шийтгүүлж, бусад нь бүгд ямар учраас, ямар ял эдэлж буйгаа ч мэдэхгүй саатуулагдсан хэвээр байна гэжээ.