Агаарын бохирдлын эсрэг олон улсын ажиллагаанд даруй буцаж нэгдэх ёстой гэв
2022-01-12 20:34:46
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Родиум групп нийтэлсэн тайланд тооцоогоор, 2021 онд АНУ-ын хүлэмжийн хийн ялгаруулалт 2020 оныхоос 6.2%-иар нэмэгдсэн бол дулааны цахилгаан гаргалт 17%-иар өссөн нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлсэн гол хүчин зүйлийн нэг болов. Тэгвэл энэ нь АНУ 2025 он болон 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн хазаарлаж зохицуулах зорилтоосоо улам холдсоныг харуулж байна гэж хэвлэл мэдээллийнхэн мэдээлсэн аж.

Энэ тухайд Хятадын  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд хэлэхдээ, хөгжингүй орон, хүлэмжийн хий гол ялгаруулдаг том орны хувьд Америк бусдын газар нутаг, гэр орон руу өнгөлзөхгүй байж, "илүү хэлж, дутуу хийдэг", "хоосон амлалт өгдөг " хуучин зангаа өөрчилж, аль болох түргэн агаарын бохирдлын эсрэг олон улсын үйл ажиллагаанд буцаж нэгдэх ёстой гэжээ. \Ренчинсоо\