Казахстанд шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ
2022-01-12 20:38:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-нд хэлэхдээ, Казахстаны дотоодын нөхцөл байдлыг тогтвортой байлгахад тустай бүх арга хэмжээг Хятад улс тууштай дэмжиж, Казахстаны тал улс орныхоо эрүүл тогтвортой хөгжлийг хадгалахад шаардлагатай бүх туслалцааг цаашид үзүүлсээр байх болно гэжээ.

11-нд, Казахстанаас Хятадад суугаа элчин сайд Койшебаев хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Казахстан хүнд хэцүү байгаа үед Хятад улс дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна гэжээ.

Үүнд холбогдсон сэтгүүлчийн асуултад  Ван Вэньбинь хариулахдаа, Казахстанд үймээн гарсны дараа Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Токаевт захиа илгээж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Казахстаны тал хүндрэл бэрхшээлийг даван туулахад шаардлагатай бүх дэмжлэг үзүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ Хятад улс мэдэгдсэн. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Казахстаны ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Треубердитэй утсаар ярьж, Казахстан тогтвортой байдлаа хамгаалж, хүчирхийллийг таслан зогсооход  Хятад улс тууштай дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Хятад улс ШХАБ-ын бусад гишүүн орнуудтай хамтаар Казахстаны нөхцөл байдлын талаар аль болох түргэн мэдэгдэл гаргаж, Казахстаны тогтвортой байдлыг сэргээхийн тулд тус улсын удирдагчдын авч буй арга хэмжээг дэмжиж, гишүүн орнууд Казахстаны талд хүчтэй дэмжлэг үзүүлж байгаагаа харуулсан гэжээ. \Ренчинсоо\