2021 онд үндэсний хэрэглээний үнэ өнгөрсний мөн үеэс 0.9 хувиар өсөв
2022-01-13 11:06:37
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний статистикийн газраас 12-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадын юмний үнэ ерөнхийдөө боломжийн хүрээнд хэлбэлзэж, бүх Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс өмнөх оныхоос 0.9%-иар өсч, доод түвшинд тэнцвэртэй тогтвортой эргэлтийн байдлаа харуулсан байна.

2021 оны арванхоёрдугаар сард оршин суугчдын хэрэглээний үнэ өнгөрсний мөн үеэс 1.5 хувиар өсч, өмнөх сараас 0.8 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Үүний дотор хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сард 1.6%-иар өсч байсан бол, дахиад 1.2%-иар буурснаар, CPI 0.22 пункт орчим хувиар буурахад нөлөөлсөн байна. Хятадын Төрийн Зөвлөлийн зөвлөх албаны тусгай судлаач Яо Жин Юань хэлэхдээ, 2021 онд Хятадын юмний үнэ доод түвшинд тэнцвэртэй тогтвортой эргэлтийн байдлаа хэвээр хадгалсан явдал “хялбар бус” юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Дэлхийн эдийн засаг бүхэлдээ өндөр инфляцитай байгаа, ялангуяа АНУ-ын одоогийн CPI сүүлийн 40 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна. Ийм нөхцөлд 12-р сард Хятадын CPI-гийн өсөлтийн хэмжээ өнгөрсний мөн үеэс үл хамааран цөм буурсан байна. Өнгөрсөн оны эхээр, 2021 оны юмний үнийн хяналтын ерөнхий түвшинг тодорхойлох үе гурван хувь байх зорилт дэвшүүлж байсан бол, жилийн дараа CPI 0.9 хувьтай хэвээр байна. Өнгөрсөн жил бид юмний үнийг тогтворжуулах тал дээр нэлээдгүй үр дүнд хүрсэн гэдгийг олж харах ёстой юм” гэжээ.

Бүтэн жилийн хэтийн төлөвөөс харахад, амьд гахайн үйлдвэрлэлийн хүчин чадал үргэлжлэн сэргэснээр, 2021 онд оршин суугчдын хэрэглээний үнийн индекст илүү жинтай хувь хэмжээ эзэлдэг гахайн махны үнэ үндсэндээ ердийн жилийн дундаж түвшинд буцсан байна. 1-12-р сард шинэ ногооны дундаж үнэ 5.6%-иар өссөн нь өмнөх жилүүдийн дундаж түвшинтэй адил байв. Яо Жин Юань задлан шинжлэхдээ:“Хүн бүрийн хамгийн их анхаардаг гахайн махны хувьд, өмнөх хоёр жилд жин бүрдээ 40 юань байсан бол, одоо үндсэндээ буураад 10 орчим юань болсон байна. Хэсэг хугацааны өмнө хүнсний ногооны үнэ их хэмжээгээр өсөж байсан бол, арванхоёрдугаар сараас эхлэн хүнсний ногооны үнэ буурч эхэлсэн байна. Тиймээс бид өнгөрсөн жилийн үнийн хандлага, өөрчлөлтөөс харахад, Хятадын эдийн засаг уян хатан чанаар сайн байж, макро хяналт улам сайжирч, нарийн төвөгтэй аливаа асуудлыг зохицуулж чадах болсон байна” гэжээ.

2021 онд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн индекс өмнөх оныхоос 8.1%-иар өссөн гэсэн мэдээлэл байна. Одоогийн байдлаар, эрчим хүчний нүүрс, төмрийн хүдэр, гангийн үнэ дээд цэгээсээ 25-70 орчим хувиар буурсан байна. 12-р сард PPI өмнөх сарынхтай тэнцүү байснаа 1.2%-иар буурсан байна. Яо Жин Юань хэлэхдээ, энэ нь 2022 онд эдийн засаг тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх маш сайн үндэс суурийг тавьсан юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Тухайлбал, нүүрсний үнэ өнгөрсөн оны гуравдугаар сард нэг тонн стандарт нүүрсний үнэ 500 гаруй юань байсан бол, аравдугаар сард 2500 юань болж өссөн байна, харин одоо 1000 орчим юань болтлоо буурч, цаашид үргэлжлэн буурсаар байгаа, үүнээс гадна ган, цемент, өнгөт металлын үнэ бүгд буурч байгаа нь Хятадын макро хяналтын чухал үр дүн байх ёстой. Энэхүү амжилт нь Хятадын макро эдийн засгийн эрүүл эргэлт, цаашлаад үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн эрүүл орчныг бүрдүүлсэн байна” гэжээ.

Дээрх мэргэжилтэн үзэхдээ: хэдийгээр 2022 онд дэлхийн импортын инфляцийн дарамт байлаа ч гэсэн Хятадын юмний үнэ доод түвшинд тэнцвэртэй тогтвортой байдлаа хэвээр хадгалж, макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд таатай орон зайг бий болгох эрмэлзэлтэй байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “CPI болон PPI-ийн чиг хандлага нь 2022 оны Хятадын макро эдийн засгийн бодлого, тэр дундаа мөнгөний бодлого болон төсвийн бодлого тодорхой үүрэг гүйцэтгэхэд харьцангуй том орон зайг бүрдүүлсэн байна. Ялангуяа эдгээр жилд Хятадын макро хяналтын чадавх тасралтгүй боловсронгуй болсноор, 2022 онд макро эдийн засгийг зүй зохистой хэмжээнд тогтворжуулж, бүх талаар чухал амжилт олж чадах юм” гэжээ.