Үйлчилгээний худалдааны ерөнхий чиг хандлага өөрчлөгдөхгүй
2022-01-13 19:17:36
Share
Share this with Close
youtube WeChat

13-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин хэлэхдээ, 2022 онд тодорхойгүй, тогтворгүй олон хүчин зүйлд тулгарах боловч Хятад улсын үйлчилгээний худалдаа тогтвортой, эерэг чиг хандлагаа ерөнхийд нь хадгалах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улсын мэдлэг боловсрол шаардсан үйлчилгээний худалдаа тогтвортой өсөлтөө хадгалж байгаагийн гол хүчин зүйл бол даруй:

Нэгд, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар эрс дээшилсэн.

Хоёрт, дижитал технологийн хурдтай хөгжил нь их хэмжээний эрэлт хэрэгцээг бий болгосон.

Гуравт, үйлчилгээний худалдааны салбар өөрчлөлт шинэчлэлтээ гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөжүүлсэн нь хөгжилд шинэ түлхэц өгсөн зэрэг болно гэжээ. \Ренчинсоо\