"Хэвлэлийн эрх чөлөө" гэгчийг ашиглан Бээжингийн өвлийн олимпыг гутаан доромжлохыг эсэргүүцнэ
2022-01-13 19:30:01
Share
Share this with Close
youtube WeChat

13-нд Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, "Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих ажилд нөлөөлөх эсэх асуудлаар сүүлийн үе гадаадын зарим төрийн бус байгууллага ихэд анхаарал хандуулж байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна бэ ?" гэж сэтгүүлч асуужээ.

Үүнтэй холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс гадаадад нээлттэй хөгжих үндсэн бодлого хэрэгжүүлдэг, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадад ирж мэдээлэл хийх орчин нээлттэй бөгөөд өвлийн олимпын наадам болон холбогдох асуудлаар чөлөөтэй мэдээлэх боломжтой. Хятад улс бол хууль дээдлэх засаглалтай орон бөгөөд “БНХАУ-д байнга суугаа гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд болон сэтгүүлчдийн сурвалжилга бэлтгэх тухай дүрэм" зэрэг гадаадын сэтгүүлчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах тодорхой дүрэм тогтоолтой юм.

Тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хатуу арга хэмжээ авч буй нь тэмцээнд оролцох бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм, энэ нь сэтгүүлчдийн хэвийн сурвалжлан мэдээлэх угтвар нөхцөл мөн. Бээжингийн өвлийн олимпын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг Бээжингийн Өвлийн олимпын зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороо, паралимпийн хороотой хамтдаа судлан боловсруулсан бөгөөд бид "Халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага"-г хоёр удаа хэвлэн нийтэлж, олимптой холбоотой бүх хүмүүст хаалттай менежмент явуулж, олон нийтээс хатуу тусгаарлаж, олимптой холбоотой бүх хүн, зохион байгуулагч хотын иргэдийн эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалж, тэмцээнийг товлосон хугацаанд нь аюулгүй, амжилттай зохион явуулахыг баталгаажуулж байна гэж Ван Вэньбинь хэлжээ. \Ренчинсоо\