Бээжингийн өвлийн олимпын тогтвортой хөгжлийн тайланг нийтлэв
2022-01-13 15:51:21
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 13-ны үдээс хойш Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо "Бээжингийн өвлийн олимпын тогтвортой хөгжлийн тайлан/тэмцээнээс өмнөх/"-г нийтлэв. Тайланд өвлийн олимпын бэлтгэлийн тогтвортой ажлын үе шаттай үр дүнг тусгажээ.

Тайланд тэмдэглэхдээ, тогтвортой хөгжил бол 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрх авах үед дэвшлүүлсэн гурван үзэл баримтлалын нэг юм, амлалтаа бүрэн биелүүлэх нь Бээжингийн өвлийн олимпын тогтвортой ажлын үндсэн зорилго юм. Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах эрх авах үед тогтвортой хөгжлийн зорилго, үзэл баримтлал болон стратеги, тогтвортой байдлын институци, төсөв ба механизм, төлөвлөлт, удирдамж болон стандарт, талбайн сонголт болон төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт болон ашиглалт, сурталчилгаа болон соёлын арга хэмжээ зэрэг салбарт тогтвортой байдлын 28 амлалт дэвшүүлсэн байна. 2021 оны 9-р сарын 30-ны байдлаар Бээжингийн өвлийн олимпын тогтвортой хөгжлийн амлалтынхаа 98 хувийг биелүүлж, илэрхий үр дүнд хүрсэн гэжээ.

Н.Пүрэвжав