Өвлийн олимп бэлэн боллоо
2022-01-13 10:25:36
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Олон улсын олимпын хорооноос Бээжингийн өвлийн олимпод илгээсэн урьдчилсан багийн ахлагч нарын хувьд, Олон улсын олимпын хорооны Олимпын газрын дарга Пьер Дюкре Бээжинд ирээд долоо хоног ажиллаж байна, тэрээр 12-ны орой онлайн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Байрны чанар, үйлчилгээний түвшин, хүмүүсийн тусархуу байдлын хувьд, Бээжингийн өвлийн олимп бэлэн болсон бөгөөд өвлийн олимпын хаалттай хүрээнд надад маш аюулгүй санагдуулж байна гэжээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нөхцөл байдалд Бээжингийн өвлийн олимп энэ сарын 4-22-ны хооронд тэмцээний үеийн хаалттай удирдлагын туршилтын ажиллагааг эхлүүлсэн юм. Пьер Дюкре танилцуулж хэлэхдээ, тэрээр Бээжинд ирсэн долоо хоногийн хугацаанд олон улсын спортын байгууллагуудын төлөөлөгчидтэй хамтран олон ажил хийсэн. "Одоогоор бид тоглолтын өмнөх шатанд явж байгаа бөгөөд бүх зүйл бэлэн болсонд баяртай байна. Туршилтын тоглолтуудын адил тэмцээний талбайн бүсийн байдал маш сайн байгаа бөгөөд бид Бээжинд сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах болно гэдэгт итгэж байна" гэжээ.