1-р сарын 11-нд Дэлхийн Банк хамгийн сүүлийн үеийн "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв" тайлангаа нийтэлж, 2022 онд дэлхийн эдийн засаг 4.1%-иар өснө хэмээн төсөөлсөн нь өмнөх төсөөллөөс нь 0.2 нэгжээр буурсан байна.
КОВИД-19 цар тахлаас болж дэлхийн эдийн засгийн сэргэлтийн эрч мэдэгдэхүйц муудав. Дэлхийн Банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс дэлхийн эдийн засгийн эрүүл өсөлтийг хангахын тулд үндэсний хэмжээнд зохицуулалттай арга хэмжээ, бодлогын түвшний хариу арга хэмжээг бэхжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.