Олон улсын хуулийг гуйвуулж, үнэн худлыг хутгаж байна гэв
2022-01-13 19:26:58
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, “Америкийн Төрийн департамент тайлан нийтэлж, Хятад улс өмнөд тэнгист бүрэн эрхтэй гэдэг бол хууль бус зүйл бөгөөд олон улсын хуулийн ямар ч үндэслэлгүй гэв. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа: 

Америкийн талын мэдээний текст болон холбогдох судалгааны тайлан нь олон улсын хуулийг мушгин гуйвуулж, үнэн худлыг хутган, бүс нутгийн байдлыг хурцатгах оролдлого хийж байна.

Эн тэргүүнд, Хятад улс бол “НҮБ-ын тэнгис далайн конвенц”-ыг үндэслэн байгуулагч орнуудын нэг байж, олон жилийн турш конвенцод хүндэтгэлтэй хандаж, хариуцлагат байр сууриа мөрдөн хэрэгжүүлж ирсэн. Харин Америк энэхүү конвенцод нэгдэхээс татгалзсаар байгаа мөртөө улс орнууд энэ конвенцыг зөрчлөө хэмээн шүүмжилж, өөрийгөө шүүгчээр өргөмжилж байгаа нь давхар стандарттай улс төрийн явуулга байж, олон улсын хуулийн засаглалыг бусниулж байна.

Хоёрт, Дүнша, Шиша, Жүнша зэрэг олтригууд, мөн өмнөд тэнгисийн бусад арал олтригийг оролцуулсан усан хилд Хятад улс бүрэн эрхтэй бөгөөд энэ бүхэн нь түүхэн маш олон гэрч баримттай байдаг нь “НҮБ-ын дүрэм”, “НҮБ-ын тэнгис далайн конвенц”-ыг оролцуулсан олон улсын хууль тогтоомжид нийцдэг юм.

Гуравт, Өмнөд тэнгисийн асуудлаарх арбитрын үйл хэрэг болон түүний шийдвэр гэгчийг Хятад улс ерөөс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэхүү байр суурь ямагт тодорхой байж ирсэн. Арбитрын шүүх "бүрэн эрхт улс орны зөвшөөрөлтэй байх" гэсэн зарчмыг зөрчиж, эрх мэдлээсээ хэтрүүлэн шүүж, хуулийг гажуудуулсан шийдвэр гаргаж, “НҮБ-ын тэнгис далайн конвенц”, олон улсын ерөнхий хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, түүний шийдвэр нь хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бус, Хятад улс хүлээн зөвшөөрөхгүй.

Дөрөвт, Хятад болон АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Өмнөд тэнгисийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. Америк бүс нутгийн гаднах улсын хувьд Өмнөд тэнгист байнга өдөөн хатгалга явуулж, бүс нутгийн улс орнуудын хооронд үл ойлголцол бий болгож байгааг олон улсын хамтын нийгэмлэг маш тодорхой харж байна. Хятад улс АСЕАН-ы орнуудтай хамтран Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.