Чартерийн нислэг үйлдэхээр болжээ
2022-01-13 10:28:51
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг дэмжих зорилгоор, Сингапурын агаарын тээврийн компани (SIA) 1-р сарын 21-ээс 3-р сарын 16-ны хооронд Сингапур, Бээжинг холбосон өдөр бүр Олимпын чартерийн үйлчилгээг үзүүлнэ.

Сингапурын агаарын тээврийн компанийн хэвлэлийн төлөөлөгч 12-ны өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох Сингапурын болон гадаадын олимпын албаны хүмүүс, тамирчдад зориулж чартерийн үйлчилгээ үзүүлэх болно.

Сингапурын Тээврийн сайд И Хуарэн өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэхдээ: Сингапурын агаарын тээврийн компани Сингапурын Чанги нисэх онгоцны буудлаар Олимпын чартерийн нислэгийг нээж, Сингапурыг тус бүс нутгийн хүмүүсийн өвлийн олимпд оролцох тээврийн төв болгоно, Бээжингийн Өвлийн Олимп нь Хятад, Сингапурын хувьд цар тахлын дунд боловсон хүмүүс хоорондын солилцоог сайжруулах "сайн боломж" юм гэжээ.