Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2022-01-13 10:22:01
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятадаас Сирид суугаа элчин сайд Фэн Бяо, Сирийн төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Фади Халил нар 12-ны өдөр Дамаскт хоёр орны засгийн газрыг төлөөлж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.Фэн Бяо гарын үсэг зурах ёслол дээр Сири улс "Бүс ба зам" гэр бүлийн шинэ гишүүн болсонд баяр хүргэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Хятад, Сири "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь түүхэн шинэ нөхцөлд хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Бүс ба зам" санаачилга болон Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэвшүүлсэн "Зүүн зүгт" стратегийн уялдаа холбоог биелүүлж, ирээдүйд Хятад улс Сирийн эдийн засгийг сэргээн босгоход оролцоход нь үйл ажиллагааны зорилго, удирдамж, хөтөлбөрүүдийг дэвшүүлсэн байна гэжээ.

Халил хэлэхдээ, Сири Хятадын харилцаа урт удаан түүхтэй. Сирийн Алеппо, Пальмира хотууд нэгэн цагт эртний торгоны замын чухал хотууд байсан. Сири улс "Бүс ба зам" санаачилгад оролцох нь Сири, Хятадын дэд бүтэц, цахилгаан эрчим хүч болон бусад салбарын найрсаг хамтын ажиллагааг ахиулж, Сири болон хөрш орнуудын хамтын ажиллагааг ахиулах болно гэжээ.