Ван И Мевлют Чавушоглу нар уулзалт хийв
2022-01-13 15:28:23
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 12-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Жянсү мужийн Үши хотноо Туркийн Гадаад хэргийн сайд Мевьют Чавушоглу нар уулзалт хийв.

Хоёр орны хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэхээр хоёр тал тохиролцов. Мевлют Чавушоглу хэлэхдээ, Бээжин хот удахгүй цорын ганц "хос олимпын хот" болох гэж байна. Бээжингийн өвлийн олимп 2008 оны Бээжингийн олимпын адил амжилттай зохиогдоно гэдэгт итгэж байна. Туркийн тал спортыг улс төржүүлэх ёсгүй гэдгийг тууштай дэмжиж байгаа бөгөөд Туркийн тамирчид олимпын тэмцээнд амжилт гаргахыг хүсэж байна гэжээ.

Хоёр тал Казахстаны байдал зэрэг хамтын анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов. Ван И Хятадын зарчмын байр суурийг илэрхийлэн хэлэхдээ, Туркийн бүс нутаг, олон улсын үйл хэрэгт гүйцэтгэж буй онцгой үүргийг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд олон талт зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, жинхэнэ олон талт үзлийг хамтдаа хамгаалах, олон улсын харилцааны ардчиллын үйл явцыг ахиулах, шинээр хөгжиж буй зах зээлийн хамтын ашиг сонирхлыг хамгаалах зэрэг талаар хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Ван И онцлохдоо, Хятад, Турк нь стратегийн түншийн хувьд харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан харилцан дэмжлэг үзүүлэх ёстой. Хоёр тал тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалах, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх олон улсын харилцааны үндсэн зарчмыг баримтлах, олон улсын асуудлаар бие биенийхээ эсрэг үйл ажиллагаанд оролцохгүй байх, түүх, үндэстэн зэрэг танин мэдэхүйн ялгаатай байдлын асуудлаар хоёр талын харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зэрэг талаар хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Н.Пүрэвжав